2 дугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар бага ном уншина. Түүний нэг нь энэхүү "Санниковын газар" гэдэг ном. Номныхоо тухай бичихээсээ өмнө бага зэрэг оршил бичнэ. Сонирхолгүй бол алгасаарай. Хэ хэ.
Энэ жил зузаан номнуудаасаа түүж унших зорилттой юм. Зузаан, нимгэн гээд сөөлжлөөд уншина гэж шийдсэн. Жижиг ном чинь бас их хөөрхөн таашаал өгдөг. Хурдан дуусахаар уншсан номны тоо ихсээд, сэтгэлийн таашаал өгнө биз дээ? Хо хо.
Ялангуяа уншаагүй олон ном өрөөстэй над мэтийн хүнд уншсан номны тоо их бол "за ашгүй, олон ном уншиж шүү, цагийг бас ч гэж үр бүтээлтэй өнгөрөөжээ" гэж амжилтаараа, өөрөөрөө бахархах сэтгэл төрнө. Хүн чинь сэтгэлийн амьтан. Хи хи.
Энэхүү Санниковын газар номыг их олон хүмүүс багадаа уншсан, бүр гурав дөрөв уншсан байдаг юм байна. Тэгсэн би бол огт уншаагүй ном байсан.Үүнийг уншихгүй хаагуур явсан юм бол гэж бодоод. Миний өөрийн гаргалгаа болохоор, би хайр дурлалтай номонд дуртай байжээ. Тийм номнуудыг түүж уншдаг байж.
Жишээ нь "Цагаан бээлий", "Морь унасан толгойгүй хүн", "хурлийз бүсгүй", "Монте-Кристо гүн" гэх мэт зохиолын хайр дурлал гардаг хэсэг буюу үнсэлцдэг, харц тулгардаг хэсгийг дахин дахин уншдаг байснаа санадаг юм. Ха ха.
Монгол зохиолллс гэвэл "хорвоо"-нууд. "Үнэний хорвоо", "Хорвоогийн өнгө", "Энэрэлгүй хорвоо" гэх мэт нэрлэж болно. Мөн Сэнгийн Эрдэнэ гуайн өгүүллэгээс авахуулаад монгол зохиолчдынхоо утга уянгын туужуудаас уншдаг байсан. Тогтоосон нь бага, бүүр түүрхэн санаад байдаг зохиолуудаасаа дахин уншмаар бодогдоод л захиж авчруулдаг даа.
Сүрхий ном уншдаг бололтой, бас нүүрномдоо сүрхий сүрхий юм бичээд байдаг нэг залуу энэ номны тухай оруулсан байхаар нь уншмаар санагдаад. Энэ цор цор хийдэг хийдэг хүмүүс ер нь юу уншсан байдаг юм? Юу уншаад байдаг юм гэж бодогдоод. Аминдаа суралцах гэсэн санаа байхдаа, хөөрхий минь. Өдий насандаа сурна гээд явах...
Владимир Обручев зохиолчийн Санниковын газар хэмээх ном нь уран зөгнөлт, адал явдалт зохиол байлаа. Багадаа уншсан бол үнэхээрийн агуу сэтгэгдэл үлдээж, дахин дахин унших байсан ч байж магад. Хэдийгээр хайр дурлалтай номонд илүү дурладаг байсан хэдий ч "Усан доогуур 20000 бээр аялсан нь", "Ахмад Грантын хүүхдүүд" гэх зэрэг зөгнөлт ном уншиж л байсан хүн шүү.
Эдгээр номнуудыгаа дахин унших юмсан гэж сэтгэлийн мухарт тээж л яваа. "Усан доогуур 20000 бээр аялсан нь" ном номын тавиур дээр минь өрөөстэй байгаа. Нэг нартай сайхан өдөр уншина, гүйцээ.
Тэртээ 1955 онд хэвлэгдээд, 1988 онд монгол хэлээр орчуулагдсан юм байна. Умард мөсөн далайн Арктикийн сав газар захаарөө том жижиг олон арал бүхий газар хавьцаа ор сураггүй алга болсон барон Толль, түүний нөхдийн эрэлд мордсон экспедицийн гишүүдийн аялалын адал явдлын тухай гарна.
Балар эртнийхээрээ байгаа хүмүүсийн тухай уншсан чинь саяхан уншсан "Заан залуудай" романтай төстэй байлаа. Тэдний ахуй амьдрал, гарч буй зэрлэг араатан амьтан, омог хоорондын тулаан гэх мэт нь шүү.
Өнөөдөртөө ингээд төгсгөе. Чадвал үргэлжлэл бичнэ ээ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:
コメントを投稿