Насны ангилал жаахан ахиад ирэхээр монгол эрчүүд энэ хатуу архиа дангаар нь уух юм тийм ээ. Хажууд нь шар айраг, улаан дарс гэх мэт зүйл харагдсангүй. Эцгийн эрхт ёс ханхалсан арга хэмжээ байлаа.
Бүсгүйчүүдэд зориулсан нэг ч байхгүй шүү. Түүнээс эмэгтэй хүмүүс бараг тал нь шахуу байсан.
Нэг оройн арга хэмжээнд 39 хэмийн алкохолтой архиар шахуулж өгөв өө, ядон залуус маань. Би ч санаа зовж л суулаа. Би ч хундгандаа гялс цэвэр ус хийж аваад ууж байна өө гээд л суусан. Ха ха.
Тэгэхгүй бол үхнэ биз дээ? Тэгээд ч би өнгөрдөг зунаас хойш архины төрлийн зүйлсээ эрс багасгасан. Гэртээ оройд уудаг байсан улаан дарсаа уухаа больсон. Хааяа ажлынхантайгаа орж гарахдаа л ууна.
Тэгсэн нэг монгол залуу ирээд "Чи минь ууж байна уу? Аль вэ? Нэг татчих" гээд хажууд зогсоод байдаг. Ха ха. Хийж тавьсан усаа ярвайж ирж татчихаад, дахин хундагалуулаад талыг нь жинхнээсээ ярвайж ирээд л уув. Дотор халуу шатаад л явчихсан. Хо хо.
Энэ зурган дээрх архиар дагнасан. Хэдэн ч шилийг цааш нь харуулсан юм, бүү мэд.
Хорондоо маргааш нь дуртай шар айргаа уусан ч байж магадгүй шүү би. Хи хи.
Эмэгтэйчүүд биднийг энэ хатуу юмнаасаа уу гээд шахахыг бас яана. Ингэж хатуу юм замбараагүй уучихаад элэг, ходоод гээд л өвдөхөөрөө хажуудахдаа туниад, асарсангүй, халамжилсангүй гээд, тийм ээ?
Мөн бусдын жишээнээс харж байхад эрчүүдийнх нь ээж аав, ах эгч, дүү нар нэг ёсондоо хадмууд нь эхнэрийг нь нэг ёсондоо бэрийгээ буруутгаад, нөхөртөө халамжгүй, хүйтэн хөндий, хатуу чанга гэх мэтээр ар худрагаар нь муулаад явах...
Харин ч гудамжинд хөөгөөд гаргачихалгүй, үр хүүхдийг нь тээж төрүүлээд, асраад, хүмүүжүүлээд явж байгаад нь талархаад, бэртэйгээ хамтдаа хүүтэйгээ ярилцаад, хамтдаа донгоос нь салгах гэж үзэхийн оронд тийм ээ?
Тэгээд айл болгонд нэг "уудаг гар" байдаг. Тэр хүний ард хэдэн ч хүн сэтгэлээн чилээж байдгийг өнөөх уудаг гар нь мэддэггүй юм уу? Ойлгодоггүй юмуу? Хүсдэггүй юм уу?
Миний кофе уух хүсэлтэй минь адил "дон" гэж ойлгоод байгаа ч...
Одоо бүгдээрээ энэ хатуу архиа арай жаахан хэмийг нь багасгаад, хааяадаа нэг уудаг соёлтой болмоор байна өө тийм ээ?
Одоо тэгээд наадам ч дөхөж байна. "Айраг"-аан сайн уугаарай.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:
コメントを投稿