Сагсчин зулзага минь сагс тоглохоос өмнө биеийн тамирын хичээл ногоон нойл байлаа. Жилийн эцсээр ирдэг манайхаар бол хувийн хэрэг дээрх тамирын үзүүлэлт л хамгийн муу байдаг байлаа.
Нэг дүгээр ангидаа хамгийн доогуур үнэлгээ болох E байх жишээний. 2 дугаар ангидаа Е- гээс нэг ахиад D болсон байсан.
Мөн жилдээ нэг удаа богино зайны марафон гүйлтээр ч ялгаагүй үеийнхээ охидын төрөлд сүүлээсээ нэгт эсвэл хоёрт ордог байлаа.
Ээж бол нэг их тоохгүй байсан л даа. Том зулзага ч гэсэн тамирын хичээл дээр гавьдаггүй л байсан. Муудсан зүйл алга гэж боддог байлаа. Тэгээд ч бүх зүйлд сайн байна гэж юу байдаг юм, ганц нэг сул тал, чаддаггүй зүйлтэй байх нь зүй ёсны хэрэг гэж үздэг талдаа.
Би ч биеийн тамир дээр нойл л хүн...
Тэгсэн энэ жил марафон гүйлт огцом сайжраад нэг ёсондоо цоороод эхний 6 дугаар байрт орсон.
Одоо хавар 3 сард ирэх хувийн хэргийг нь хүлээх үлдсэн. Тамирын хичээлийн үзүүлэлт өсөж үү гэдгийг харах гэж. Хэрэв өссөн бол урамшуулж 1000 иен өгнө гэж амласан байгаа. Хэ хэ.
Марафондоо 6-рт орсон гэж бас шагнаад 1000 иен өгсөн. Дуртай зүйлээ авах юм гэсэн.
-Ээж та битгий хажуунаас бла бла гээд байгаарай. Би өөрөө мэдээдл дуртай зүйлээ авна шүү.
Гэж хатуу анхааруулга авсан. Одоохондоо дэлгүүр хэсэж амжаагүй л байна.Учир нь хагас бүтэн сайнд тэмцээн, нөхөрсөг тэмцээн энэ тэр гээд уг хүн өөрөө их завгүй яваад байна. Түүнийг нь дагаад ээж бас завгүй болчих юм.
Гэх мэтчилэн спортыг жаахан доогуур үнэлдэг байсандаа хүлцэл өчөөд, хөдөлгөөн, спорт, саруул оюун ухааныг хослуулах хэрэгтэй юм байна шүү гээд бичлэгээ өндөрлөсүгэй...
0 件のコメント:
コメントを投稿