Намар уншсан билүү дээ.
Бас л өвөрмөц агуулгатай санагдсан. Зохиолчийн уран бүтээлээс анх удаа л уншиж байгаа байх шүү.Таалагдсан тул дараа дараагийнх нь бүтээлээс авч бишээ захиж уншина аа.
Орчуулгын номноос нь бас захиж унших бодолтой байна.
Төгсгөл нь сайхан ном ойрд уншаагүй байсныг ч хэлэх үү, нэг тийм сайхан мэдрэмж төрсөн шүү.
Цаг зав ч нэг их заралгүй шимтэн уншиж дуусгасан.
Мундаг тэмдэглэл бичдэг залуусыг дуурайж бичих гэсэн залхуу хүрчихлээ. Худлаа худлаа, бодол байвч сачий минь хүрэхгүй нь бололтой. Адаглаад л цаг хэрэгтэй байна.
Одоогоор багыгаа унтуулах гэж яваад өөрөө түрүүлээд нам болж байна.
Шөнө хөхүүлдэг тул дуун дээр гардагчлан бүтэн нойртой хонож үзээгүй болчихоод, өглөө эрт сэрэх тал дээр жаахан маруухан л байгаад байна.
Гэх мэтчилэн шалтаг тоочвол ч блог ч бичих зав гармааргүй байгаа биз? Блогоо бичээд байгаа нь их юм даа гэж өөрийгөө урамшуулаад л гүйж байна даа...
Сүүлийн үед өвөрмөц санагдсан, сонин санагдсан хэллэг, алдаа, шинэлэг санаа, ишлэл зэрэг зүйлс гарвал шууд номон дээрээ шар, яаган өнгийн тодруулагчаар тэмдэглэчихээд байгаа. Үнэн залхуу байна уу? Хэ хэ.
Түүнээсээ бичих гэхээр номоо сөхөж хараг болоод байна аа. Номын тавиур хүртэл явна гэдэг бас их цаг зав авна аа...
Эмэгтэй хүн чинь биш ээ ээж хүн чинь , эхнэр хүн чинь нэг юм хийж явснаа шаал өөр зүйл олж хараад түүнийгээ барьж аваад, өмнөх зүйлээ хагас дутуу орхичихдог онцлогтой юм байна шүү. Шинэ нээлт гэхгүй юу? Ккк
За за номын тухай ярьж явснаа эмэгтэй хүний тухай болж энэ тэр.
Түр баяртай, бүгдэд нь амжилт шүү...
0 件のコメント:
コメントを投稿