Шинэхэн долоо хоногийн мэнд ээ.
Амралтаа хэрхэн яаж өнгөрөөв дөө. Гэр зуур идэж уугаад л бужигнасан уу?
Би бас тэгсээн. Бужигнаад л, хоол цай, угаасан хувцас, үглэлт, ном уншилт гэх мэт чавганцынхаа ажлаа хийлээ. Маш амжилттай. Хэ хэ.
Гэснээс ойрдоо тараг бүрээд, ууж байна. Гэрийнхэн маш дуртай ууж байгаа. Элдэв хольцгүй. Харин би монголоос ирсэн нэрс хийж холиод ууж байна. Дунд зулзага ихэвчлэн чихэртэй тараг уугаад байсныг нь болиулах гэж хичээж байгаа.
Уг нь бүр багадаа огт хольцгүй тараг уудаг байсан чинь, нэг удаа чихэртэй тараг нэг амсаад л дурлачихсан. Хүүхэд гэдэг чинь чихэрлэг амтыг маш хурдан тогтоодог юм билээ. Энэ бол ээж миний алдаа байсан. Одооноос алдаагаа засах гэж хичээж байна. Нэлээд хүч, энерги шаардах янзтай...
Том зулзага ч яахав угаасаа чихэргүй тарганд дуртай болохоор бүр өглөөнийх, оройных гэж ирээд ууж байна. Урамтай.
Бага зулзага одоогоор жаахан маамаад зориулсан ногооны хольцтой тараг ууж байгаа. Үүнийг нь одоо авсныгаа дуусахаар болиод, шууд өөрийн бүрсэн тарагнаасаа өгч эхлэнэ. Хичээнэ ээ...
Нэрс холихоор үнэн тансаг амттай юм билээ. Хэ хэ.
Зурагнуудын дорх бичлэг нь тарагны тухай тайлбар биш шүү. Зүгээр л дарааллаар нь оруулсан болно.
Хэдийд нь амжуулж байна гэж үү? Хоолоо хийх зуураа хажууд нь тогоогоо тавьж байгаад л бүрчихэж байна. Нэг их цаг орохгүй бүрэхэд. Цаг бага ордог учир урамтай байдаг юм байна шүү дээ.
Олон зүйл амжуулаад байгаа шалтгаан нь нүүрном бага ухаж байна. Элдэв мэдээллийг шалгууртай сонсож байна. Зурагт бага үзэж байна. Өглөөдөө мэдээ сонсоно. Яахав зулзагууд бас зурагт үзэх гэнэ. Хэмжээ хязгаартай үзүүлнэ.
Гэх мэт хувийн сахилга баттай байхыг хичээж байна. Гэхдээ төгс төгөлдөржөөгүй л байна. Суралцаад л мундагуудаас...
Хичээнэ шүү бултаараа. Бүгдэд нь амжилт хүсье ээ...
сайн уу хэхэ, энэ блогийг чинь хадгалж аваагүй сая коммэнтоор дамжиж орж ирлээ шд кк
返信削除би нээрээ бас тараг бүрдэг баатар болсон чинь 2 удаа бүтэлгүйтээд урам хугараад болихоор шийдсэн. Ер нь хоол хийж талын юманд түй ч авъяасгүй гэдэгээ өдөр бүр улам мэдрээд байгаа, сая бүр аргаа бараад эгчид та нар надад ямарч авъяас үлдээлгүй хамж аваад төрцгөөсөн байна гээд гомдол мэдүүлчихсэн кк, ёстой яахаараа ийм бүтэлгүй юм байгаам бүү мэд
хэхэ, ямар нэг зүйлийг нь буруу хийгээд байгаа юм болов уу? Би ч бас нэг их авъяастай хүн биш шүү дээ.
返信削除