2020年4月7日火曜日

Цэцэг

Эртээдийн сакүрадалтынхаа хажуугаар бид бас цэцэг харж баяссан. Алхаж явсан учраас ойр хавийн элдэв шалдав зүйл харж баясаад, айлуудын үүдний гоёо болох цэцэгсийн зураг дарсан шигээ л явсан.
Өнгө алаглаад л. Хамгийн сонирхолтой нь том зулзага сургуульдаа ирж очихдоо явдаг зам нь байж таараад. Энэ айлын хашааны цэцэг гоё. 5 дугаар сарын эхээр энэ айлын сарнай цэцэг маш гоёмсог өнгөтэй цэцэглэдэг гэж зааж өгсөн. Нэлээд дулаарахаар дахин зугаална аа.
Гоёмсог. Нэг зүйл нэмж хэлэхэд япон айлууд гэрийнхээ гадаахыг маш гоё тохижуулдаг. Цэцэрлэгжүүлдэг. Харин гэр доторх нь нэг их гоё биш байх нь олонтаа. Манайхаас эсрэгээрээ. Манайхан бол гэр нь нээх чамин, ганган... Харин хашааны гадна, орцон доторх нь үнэр танар, хог шороо гээд л тийм ээ. Нэг япон хүн бас гайхаад л байсан. Монголд ажлаар овоо хэдэн жилийн нүүр үзсэн учраас сайн мууг нь надаас илүү мэддэг хүн...
Цементээс цэцэг ургана гэж энэ шүү дээ. Хэ хэ. Бага байхад Цэрмаа хүүхэн цэрэгт явц цементнээс цэцэг ургана гээд л хэлэлцэх хэрэлдэхийн аль нь мэдэгдэхгүй цэцэрхдэг байсан даа. Хо хо.

Хэдий болтол гэрийн хорионд, орж гарч болохгүй, айдас хүйдэстэй удахыг хэлж мэдэхгүй ч хичээх юм шүү. Бүгдэд нь амжилт...

0 件のコメント:

コメントを投稿