Оройд хоол хийхтэйгээ зэрэгцээд бага зулзага бид хоёр зураг зурна. Бага зулзага бол сараачаад л сараачаад л. Ээжийг янз бүрийн дүрс зур гэж тушаагаад л...
За энэ хулсны баавгай. Нээрээ зулзагадаа панда гэж зааж өгөөд байгаа юм байна. Хулсны баавгай гэж заах юм байна шүү.
Туулай. Урт чих байхад л болно гэж бодсон чинь үгүй гэнэ ээ. Дунд зулзага зааж өгсөн.
Ээжийн зураг эрс сайжирсан байгаа биз дээ? Ялангуяа хамар ам. Нууц нь дунд зулзага аягүй чухал царайлж ирээд зааж өгсөн юм аа.
Нохой. Гөлөг ч юм уу?Дунд зулзагын зурсныг хараад, дуурайлгаж зурлаа. Хараад зурсан чинь болох ч юм шиг...
Энэ мэтээр оройд арваад том цаас цааш нь харуулж байна. Өнцөг буланд нь шаар, гурвалжин дөрвөлжин дүрс, бөмбөг гээд зурна. Мэдээж бага зулзага сараачна. Балныхаа үзүүрээр цаасаа цоолно.
Ингээд цугтаа зараад байхаар жаахан ч гэсэн эв дүйтэй болох байгаа. Итгээд найдаад л. Аавп бас тушаана аа бидэн хоёр. Өмнө нв цаасаа дэлгэнэ. Балаа барьж гүйнэ.
Нээрээ дараа аавын зурсан зурагнаас оруулна аа...
Жаахан маамаатай ээж аавуудад амжилт хүсье. Монголын ирээдүйг бэлдэнэ шүү, хамтдаа. Хи хи.
0 件のコメント:
コメントを投稿