Энэ удаагийн ном нь Аннэ Франкийн намтар.
Шавж судлаачийн тухай номны цуврал хэсэг тул ном нь хоёр талаасаа уншиж болно. Ар талаас нь уншихаар таавар маягаар, онцлох үйл явдлыг он жилийн дарааллаар шууд жагсаасан.
Эхнээс нь уншихаар энгийн байдлаар бичигдсэн.
За тэгээд энэ охины тухай мэдэхгүй хүн ховор биз дээ? Өдрийн тэмдэглэл нь нэлээд эрчимтэй уншигдсан байх.Би олж авч чадаагүй ээ. Балай вируснээс болоод амьтан хүн ирж очихгүй, шуудан энэ тэр ч тоотой болчихсон болохоор юун ном авахтай манатай.
Германы Майны Франкфурт хотод 1929 онд төрсөн. 1945 онд буюу 15 насандаа "Берген-Белзен" дэх еврейчүүдийг олноор хорих лагерьт нас барсан. Дайн дууссаны дараа гэрээсээ ганцаархнаа амьд үлдсэн аав Отто Франк нь өдрийн тэмдэглэлийг нь олж хэвлүүлсэн.
Сонирхолтой санагдсан тул тэсэлгүй японоор уншихаар шийдлээ.
Тэгээд л бодлоо. 2 жил гарангийн хугацаанд гадны ертөнцтэй огт харьцалгүй, жижигхэн умгар өрөөнд олуулаа орогноно гээд л. Төсөөлөхөөс ч айдастай.
Бид карантийлаад хэдийгээр эрх чөлөөтэй ч орж гарахад хэцүү байна, чөлөөгүй байна гэж гомдоллоод, хааяа ч галзуурах нь холгүй байхад тийм ээ?
Дайн дуусаад 75 жил. Сая энд ч Хирошима болон Нагасаки-д атомын бөмбөг хаясны 75 жилийн ой болсон. Ой гэхэд хаашаа ч юм тийм ээ? Дахин ийм гамшиг бүү тохиогоосой гэж л залбирах юм даа.
Аннэг охидтойгоо адилтгаад л бодлоо. Шилжилтийн насны охид ч бас л ааш нь олдохгүй хэцүү шүү дээ. Өөрийн өрөөтэй тулдаа л хааяа өрөөндөө бүгчихээд, гэдэс нь өлсөхөөрөө, уур нь гарахаараа гарч ирнэ. Хэ хэ.
Аннэ энэ хоёр жилийн хугацаанд ээжтэйгээ нэлээд тэрсэлддэг байсан гэсэн. Үүниийг үнэхээр сайн ойлгож байна. Охид ер нь энэ шилжилтийн насандаа ээжтэйгээ илүү зөрчилддөг юм шиг ээ, тийм үү?
Би бас багадаа зөрчилддөг л байсан санадаг. Урдаас нь хэг ёг гээд л...
Хэлтэй устай та нар минь нэт гуайгаас хайж уншина биз дээ? Намтрыг нь сонирхож байвал шүү дээ. Өдрийн тэмдэглэлийг нь авч эсвэл зээлж уншина аа.
Гэснээс орогнож байсан барилга нь тэр хэвээрээ хадгалаастай байдаг гэсэн. Нидерландын нийслэл Амстердам хотод. Нартай сайхан өдөр очиж үзэх боломж тохиох болтугай...
Ээжүүд минь охидтойгоо бага тэрсэлдээрэй, тэвчээд л гарахыг хичээгээрэй. Хи хи. Бүгдэд нь амжилт шүү...
0 件のコメント:
コメントを投稿