Монгол буй уншигчид та нар самар цөмж гайхуулаад байгаа бол надад ч бас орлуулах зүйл бий шүү. Хэ хэ.
Нэг л их самарны зураг оруулсан хүмүүс. Нэг л их самрыг түүлгүүлэгдсэн улс. Ккк
Энэ жилийн отгон тарвас. Бидэнд идэгдэхээр ирээд, зүсэгдчихсэн байгаа байдал. Шүүслэг, сайхан амттай байлаа.
Яагаад отгон гэсэн гэхээр ерөнхийдөө улирал нь дуусч өөр төрлийн жимс боловсроод л тэр.
Усан үзэм. Таньдаг өвөө өгч явуулсан байсан. Ганц нэг хөршдөө бэлэглэсэн. Бусдыг нь ам бүл олуулаа улс нэг их удаалгүй идээд дуусгасан. Бага зулзагаасаа нууж, оройд тоотойг гаргаж өгөхгүй бол нэг дор цохиж өгөх шинжтэй шүү.Нэг хэсэг жимсэнд их муу байгаад байсан чинь усан үзмийг маш сайн идэж байна лээ.
Гэснээс саяхан, хаана гэлээ дээ эндхийн нэг цэцэрлэгт 4 настай нэг эрэгтэй хүүхэд усанд үзэмд хахаад нас барсан тохиолдол гарсан. Усан үзэм нь 3 см орчим байсан гэсэн.
Үүнийг идээд дууссан үед ийм хэргийн тухай шуугиан явсан. Хойшид болгоомжтой л байхгүй бол. Бүтнээр нь биш таллаж хувааж өгч байх ёстой юм байна гэж мэдэж авлаа.
Түүнээс өмнө бол хальслаад л бөөрөнхий чигээр нь өгч идүүлээд байсан. Бодохоос аймар, ер нь л жаахан хүүхдийг хараанаасаа салгамааргүй...
Суугуул нутгийн бренд бүтээгдэхүүн. 20-р зууны лийр гэдэг нэртэй. Байнгын ушигчид андахгүй дээ, тийм ээ? Жил бүр л зургийг нь оруулдаг.
Гоё шүүслэг, жаахан исгэлэн амттай. Хөргөгчинд хөргөж байгаад идвэл амттай байдаг.
Бага зулзага шүүсийг нь сорчихоод л хаяад байсан. Яваандаа иддэг болох байх аа...
За би бас та нарт цөмж байгаа зүйлсийнхээ зургийг үзүүлж гайхууллаа шүү. Хэ хэ.
Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье...
0 件のコメント:
コメントを投稿