10 сарын 10-нд төмсний салатны өдөр гэнэ шүү. Нийслэл салат юм даа манайхаар. 9-ний баасан гарагт бага сургууль орчихоод, сургуулийн яг хажууд байдаг хүнсний дэлгүүрээс өдрийн хоолоо авч идэх санаатай явж байгаад энэ зургийг олж харсан.
Гэрт төмс байгаа, нээрээ маргааш хийж идье байз гэж бодонгоо салат худалдаж авч идсэн. Эдний салат төмсөө зөөлөн, нялцгай хийдэг. Манайхан болохоор төмсөө томхон хэрчээд зажлууртай идэх дуртай.
Эхлээд өндөгтэй салатыг сагсандаа хийчихээд явж байхдаа олж харсан тул нэмээд л аваад, идчихсэн. Идсэнийхээ дараа л их идчихлээ гэж бодож энэ тэр. Хэ хэ.За үүнийг би яг хагас сайнд 10-нд хийж идсэн. Гэрт ногоон өнгийн ногоо байдаггүй. Хөргөгчин дэх ногоонуудаа ашиглав.
Энэ хагас бүтэн сайнд гал тогоо, хоол унд бага эргүүлж байгаа ч, бүтэн сайны ажлаараа гал тогоо эргүүлээд амжсаан. Яаж зүгээр байхав. Тэр тухайгаа дараагийн бичлэгээр тайлагнамз. Хи хи.
За тэгээд ирэх шинэ долоо хоногтоо амжилттайгаар гялалзацгаарай...
0 件のコメント:
コメントを投稿