Монголоор ингэж орчуулдаг эсэхийг сайн мэдэхгүй ч, нетээс хайж үзсэн чинь нэг иймэрхүү л ойлголт гарч ирж байна.
Англиар Fair trade. Үүнийг нь японоор тэр чигээр нь хэрэглэдэг. Нэлээд дээхэн ийм шударга худалдаагаар зарагддаг боргол, шоколадны тухай уншиж байсан санагдана.Өнөөдөр энэ номыг уншиж дуусгав. Safia Minney гэдэг хүүхний бичсэн ном. дэлгэрэнгүй сонирхож байвал интернетээс хайгаад, уншина биз дээ?
Номын гарчиг нь "Ганган эко дэлхийг аварна" гэх юм болов уу? Яруу сайхан орчуулга хийнэ гэдэг ч хүссэн бүхний ажил биш шиг байгаа юм. Ямартай ч уншаад л явах минь гэж боддог болоод өө, сүүлийн үед.
За тэгээд анх яаж энэхүү шударга худалдааг мэдэж авсан? Олон хүнд танилцуулах, мэдүүлэхийн тулд хэрхэн ямар замыг туулсан, гэх мэт дурдатгал ном. Харьцангуй хүнд ханз ховор, уншихад урамтай байлаа.
Шударга худалдаа гэдэг нь үйлдвэрлэгчдээс шууд бүтээгдэхүүнээ авах. Дундуур нь ченж энэ тэрээ орохгүй. Тэгвэл үйлдвэрлэгчид нь орлого нь сайжирна, элдэв химийн гаралтай нэмэлт зүйл хэрэглэхгүйгээр, аль болох ориг бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гар дээр очно.
За тэгээд зээл авах, зээлээ хугацаанд нь төлөх, бараагаа борлуулах зэрэгт тулгардаг бэрхшээл зэргийг цухас дурджээ.
Нөхөр нь ажлынх нь ч амьдралынх нь ч хамтрагч байж чадаж буй гэнэ. Бизнесээ хүүхдүүдтэйгээ хамт өсгөөд яваа гэнэ. Ээжийнхээ ажлын онцлогийг дагаад хоёр хүүхэд нь ч Fair trade-н талаар ойлголт сайтай, эргэн тойрондоо энэ талаар бас сайн сурталчилдаг гэнэ.
Хүмүүс алив зүйлсийг худалдаж авахдаа цаана нь ямар хүмүүс хэрхэн зовж шаналж байж уг зүйлийг нь бүтээдэг болох? Байгаль орчин хэрхэн бохирдож байдаг талаар мэддэг байх хэрэгтэй. Хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байдаг бизнес ч байдаг.
Нэлээд дээхэн очир эрдэнийн тухай ном уншаад, ер нь дэмий зүйл гэж мэдэж авсан юм даг. Урдныхаа блогт бичсэн байгаа шүү.
Мөн энэхүү Fair trade-р худалдаа хийхээр дэлхийн хамгийн ядуу гэсэн орнуудын үйлдвэрлэгчид, иргэдэд орлого оруулж буй гэж бодохоор аз жаргал мэдэрдэг гэнэ.
Би бас хойшид иймэрхүү бүтээгдэхүүнийг судлана аа.
Мөн англид "You are what you eat" гэдэг үг байдаг гэнэ. Хүнсний зүйлдээ ч их анхаардаг, гоо сайхны бүтээгдэхүүн нь ч Fair trade-нх байдаг гэнэ.
За нэг иймэрхүү. Аль 10 жилийн өмнөх ном байна. Их л хоцорч байна даа би ч.
Бүгдэд нь амжилт хүсье. Сонголт бидний гарт...
0 件のコメント:
コメントを投稿