Ариутгал, ариутгагч гэдэг зүйлтэй нөхөрлөж байна тийм үү? Хүмүүн төрөлхтөн.
Гар хөл, ам хамар, орон гэр зэргээс авахуулаад л.
Хэдэн сарын өмнөөс мужийн төв номын сангаас ном зээлэхдээ ашиглаж буй зүйл бол зураг дээрх ариутгагч.
Ийм төхөөрөмж. Үйлчлүүлэгчид зээлсэн номоо энэ төхөөрөмж дотор хийж ариутгана. Нэг удаадаа 6 ном хийнэ. Дотор нь төмөр өлгүүр шиг зүйл дээр номоо тохож тавина.
Хаалгыг нь хаагаад л товчыг нь дараад л болно. Тэгэхээр салхи үлээж номны хог тоосыг үлээж арилгана. Хэт ягаан туяагаар номны нянг устгана.
Техник, технологи хөгжинө өө гэж.
Тэгээд л бодно оо. Эд нар хөрөнгө төсвөө иргэдийнхээ хэрэгтэй зүйлд зарж чадаад байх юм. Иргэд нь уншдаг, мэддэг, мэдээлэлтэй байдаг, боловсролтой байвал ямар ч бэрхшээлийг даваад гарна гэж үздэг байх нь.
Тэгсэн манайхан дотроо алдаагүй байж, сургууль цэцэрлэгээ нам хааж, хойч үеээ мэдлэг мэдээллээр цангааж, аль болох л харанхуй бүдүүлэг рүү уруу татаж, хонь шиг номхон дуулгавартай байлгах гэж улайран, махран зүтгээд байгаа нь нүднээ ил харагдаад...
Түүнийг нь яг дотроо байгаа хүмүүс анзаардаггүй, мэддэггүй, учир нь тархиа угаалгачихсан. Өнөө маргаашаа яая гэж байгаа олонх энэ бүгдийг анзаарах манатай. Настай улсууд нь төрөө тахин шүтчихсэн, төрийн минь сүлдээ өршөө энэ тэр гээд ямар ч нийгмийн идэвхи байхгүй...
Нүүр ном, инстраграм нь хэдхээн хүмүүсийн хүрээлэлд мэдээллээ цацдаг. Түүнийг нь хараад болоод байна гэж боддог...
За за халиад нисчихлээ. Ямартай ч цар тахал гарсан ч уншаад байгаарай, мэдээлэлтэй байгаарай хүмүүс минь...
Дараа нээрээ чадвал энэ төхөөрөмжийн дотор талын зургийг дарна аа...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт шүү.
Нил ягаан туяа биш хэт ягаан туяа гэдэг байхаа
返信削除Засчихлаа, баярлалаа.
削除Гэхдээ бодсон л доо, хэт ягаан туяа гэх үү гэж, Нил ягаан туяа гэдэг үг басбайдаг юм билээ.