Зурагтай бичлэг. Зураггүй бичлэг нэг л зүйл дутагдаад байгаа юм шиг санагдсан уу? Та нарт. Хэ хэ.
Нэг иймэрхүү. Маягтай байна уу? Зүгээр л мантуун буузныхаа зургийг авчихгүй, тийм ээ? Заавал дарс энэ тэр оруулж. Хэ хэ. Мах голцуу идэж байгаа болохоор улаан вино ганц хундагыг уусан юм аа.
Ойлгоорой, эерэг байгаарай. Хэ хэ.
Маргааш нь гурван ширхэгийг өдрийн хоолондоо иднэ гээд л аваад явбаа. Ажил дээрээ ирээд харсан чинь, таван ширхэг мантуун бууз.
Хэн хийж ирсэн нь ойлгомжтой. Ажлын хятад хүүхэн. Тэр өдөр ээлжтэй, тул ирсэн юм. Хоёр хятад байдаг. Нэг нь нарийн боов, жигнэмэг хийхдээ гарамгай. Мэргэжлийн.
Нэг нь хоол унд хийхдээ гарамгай. Энэ шар өнгөтэй нь гуриландаа хулуу хольсон гэсэн. Доторх нь махгүй. Red bean paste гээч юмтай. Японоороо анко. Би нэг их дуртай биш. Идээгүй. Махтайг нь харин харьцуулаад л, хэнийх нь амттай байна гэсэн шүү юм бодон идсэн.
Гэрийнхэндээ бас амсуулсан. Манайхан мэдээж, ээжийнх илүү гоё амттай байна гэсэн. Хи хи. Угаасаа тэгж хэлэхгүй бол дахиж хийж өгөхгүй шүү дээ. Хо хо.
Гэснээс бид гурван өдөр мантуун бууз идсэн. Сүүлдээ больё оо л болсон. Хэ хэ. Учир нь бид ихийг хийсэн байсан юм аа.
Нэг иймэрхүү, амралтын өдрийн тогоо шанаганы ажил. Та нарын минь тогоо шанага юу болж байна?
Бүгдэд нь амжилт хүсье ээ. Түр баяртай...
0 件のコメント:
コメントを投稿