2021年1月15日金曜日

Хөршийн холбоо- жимс

Энэ жаахан холын хөрш шүү. Сэтгэлээрээ ойр хөрш. Яагаав, илжгэн чих өгөөд байдаг залуу. Илжгэн чихээ хатааж нэг үзээд бас ингэж ууталж нэг үзээд, янзан бүрийн туршилт хийгээд л байгаа бололтой. Сүрхий юм өө. Суралцмаар энэ сүрхий, тууштай зангаас нь

Газар дээр нь нэгийг задалж идээд, маргааш нь нэгийг идсэн. Охид амтархан идсэн. 

Хатаасан илжгэн чих жаахан үнэтэй. Арга ч үгүй биз дээ, ажиллагаа их орно. Үүнийг хийхэд бас ажиллагаа их орох байх. Дээрээс нь уут савалгаа. 

Би гэж үнэгүй зүйлд нугасгүй хүн. Мэдээж зүгээр аваад л байна гэж байхгүй л  дээ. Үе үе өөрийн хэмжээнд хариугий нь барьдаг шүү. Журмын нөхөд намайгаа авахын дон туссан гэж эндүүрэвзэй. Хи хи. 

Дунд зулзагынхаа нугалсан цэцгээр гоёсон байхыг бодоход овоо дээрийн зураг байна шүү. Аан тийм, номын сангийн дээр яваад байсан шагайгаа буулгаж ирсэн. 

Ширээн дээр байна. Үе үе санахаараа дөрвөн бэрх хаяад байгаа. Зулзагууд хүртэл сонирхоод хаяж харагддаг. Сармагчин дэрээ тавьчихсан бага зулзага булцгар хөөрхөн гараараа бас дөвөн бэрх хаях гэж үзнэ ээ. Хэ хэ. 

За бүр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿