Хүүе блогоо мартах шахсан байна шүү дээ. Хэ хэ. Яагаад мартах шахав аа? Энэ чинь одоо. Болж байна уу даа?
Ойрын хоёр өдрийн үйл явдлаа эргэн санах гэж үзэх үү? Гэхдээ нөхөөд оруулчихаж болдог юм билээ. Биш ээ, сар өдрийнхөө тохиргоог зохицуулчихаж болдог юм билээ. Хо хо.
Хайрын баяраар дунд зулзагатайгаа хамт зааланд өнжсөн. Бага сургуулийн 6 дугаар ангийн хүүхдүүдээ гаргаж өгдөг арга хэмжээ. Ээж аавуудтайгаа хамт нөхөрсөг тэмцээн зохионо.
Дасгалжуулагч нартайгаа өрсөлдөж тоглоно.
Тэмцээн дуусахаар урьдчилан бэлдсэн урлагийн номероо үзүүлнэ. Эрэгтэй эмэгтэй багууд хамтдаа нэг өдөр зохионо.
Нэг жаахан шар хөдөлгөсөн арга хэмжээ нь 2-ын зайнаас бөмбөг шидэж оруулах. Би гоолондоо сайн л байсан, залуудаа. Тэгсэн нэг ч оруулаагүй. Арга ч үгүй байх даа, ойрын хэдэн арван жил шидээгүй юм чинь. Хэ хэ.
Тэгсэн нэг ээж 2 жил дарааллан түрүүлж байгаа юм байна. Ирэх жил түрүүлнэ ээ, наана нь бөмбөг шидэж, бэлтгэл хангаж байгаад. Харин хань ижил 2-т орсон.
Өнгөрдөг жил би ажил таараад оролцоогүй. Бага зулзага аавыгаа тоглохоор гарахаар л бөөн чарлаан болоод, олон ээжүүд хоббитойг нь гайхсан байх гээд л хань ижил хөхрөөд байсан.
Энэ жил томорчихсон, тэрүүгээр нэг гүйж харайгаад, нэг зүгээр суухгүй. Хүмүүсийн хайрыг татаад л...
Хэдийгээр коронатай ч яаж ийгээд сургууль цэцэрлэг нь хичээллээд, спорт урлагаа орхилгүй вакцинтайгаа золгочихлоо.
Энэ долоо хоногоос вакцинжуулалт эхлэнэ. Мундаг уу? Гэтэл манайх бүтэн 2 жил гаран гэртээ бүгж байна. Ирээдүй болсон хүүхэл багачууд, нийгмээс тасраад их л хэцүү байгаа байх даа? Яалтай...
За түр баяртай. Бүгдэд нь амжил хүсье.
0 件のコメント:
コメントを投稿