2021年6月30日水曜日

Далан

Далангийн ойролцоох тоглоомын талбай ороод өө. 2 долоо хоногийн өмнө. Хүрхрээ явах замд. Дурсамж болгон зураг оруулах санаатай.

Мод ихтэй газар шүү, энэ улс. Газар нутгийн хэмжээ нь манайхаас ойролцоогоор 4 дахин бага. Уул ус, ой мод ихтэй...

Энэ жил далангийн ус их байна гэж хань ижил хэлсэн. Би ийшээ нэг ирэхгүй болохоор, усных их багыг мэдэхгүй ээ.

Угтаа арай өөр өнцгөөс дарах санаатай байсан ч боломж гараагүй. Хашааны зураг шүү, хэхэ.

Уулсын дундах тоглоомын талбай. Хүн цөөтэй өдөр таарсан. Нэг айл жижигхэн майхан зоосон харагдана лээ. Бид бас өө майхнаа аваад ирдэг байж гэж ярилцлаа. Дараа ирэхдээ майхнаа авч ирээд зооно оо. 

Нэг модны сүүдэрт суун өдрийн хоолоо идсэн. Жаахан бэлтгэлгүй, гаднаас юм авч идсэн. Дараа ядаж будаагаа өөрсдөө хийж ирэх юм шүү гэж тохиролцов. 

Эсрэг талд нь бас нэг тал газар бий. Сургуулийн бололтой хүүхдүүд нэг арга хэмжээ зохиож байх шиг байсан. Монгол хүүхдүүдээ авчирч наадах юмсан гэж бодов. Даанч саад бэрхшээл ихтэй. Жавхлан юм даа. 

Нэг иймэрхүү. Гэснээс ойрд суугуул хотод минь халдварын тоо нэмэгдээгүй. Бараг сар гар гаран болж байна. Ашгүй минь гэж бодоод л сууна. 

Эх оронд минь харин юу л болоод байна даа? Эрүүл ухаантай хүмүүс ховор ч юм шиг. Сүүлдээ живж буй Титаниктай зүйрлүүлж энэ тэр. Инээдэм биш ч...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿