Зугаалгаасаа харьж ирсэн зулзага их л өөр болсон шиг санагдаад. Бие даахад суралцахад нэг шат ахисан ч юм шиг санагдаад.
Сэтгэгдэл их өндөр харьж ирсэн. Явсан сонин сайхнаасаа ээждээ ярьж өгч байна гээд шулганаад л байсан. Үнэндээ зарим хэсгийг нь сайн ойлгоогүй. Хэ хэ.
Учир нь би өөрөө хийж үзээгүй, нүдээр хараагүй зүйл учраас 100 хувь ойлгоогүй. Түүнээс аан нэг иймэрхүү зүйлийн тухай яриад байна гэдгийг нь бол нэг юм ойлгосон л доо.
Ингээд л томчууд бид чинь хүүхдийнхээ ертөнцөөс холдоод байгаа ч юм шиг мэдрэмж төрж эхлэнэ дээ.
Дүүгээ санасан бололтой. Үнсэж үлгээд сүйд. Өнөөх нь ч онгироод сүйд. Бодлоо, о.зулзага минь бас дүүгээ асар ихээр санаж байгаа байх даа гэж.
Саяхан нэг мессеж бичсэн чинь, сайн, хичээлдээ дарагдаад л сууж байна гэсэн. Тэгэхээр нь садаа болоод яахав гэж бодоод тэр бүр залгахгүй, ярихгүйг хичээж байна. Үнэндээ бол ээжид ч тийм зав нь гарахгүй байна.
Ажил-цэцэрлэг-гэр, ажил-гэр-цэцэрлэг, гэр-дэлгүүр, хоол хийх, хооллох, эрхлүүлэх, мөөмдөх-хоёр хөөрхөн гар нь тувт мөө рүү яваастай, энгэрт наалдаастай, унтуулах, унтах гээд л өдөр дуусч байна дөө.
За юу бичиж байлаа? Аан тийм. Сэвүүр хийсэн тухайгаа, магтуулсан тухайгаа ярьсан.
Тусгайлан бэлдсэн хулс модондоо ийм япон цаасыг бүрж нааж сэвүүрээ хийсэн. Мэдээж нарийн ажиллагаатай. Энэ цэцгээ өөрөө санаж, хайчилж? наасан. Ээж нь энэ зуны гоёогоо болгоно оо гэсэн чинь их лМөн загас барьсан тухайгаа ярьсан. Урт нарийн загас юм уу даа. Гулжиганаад гулсаад барихад хэцүү байсан гэсэн.
60 гарсан эмээ өвөөгийнд хоносон. Бас 90 хэдэн насыг зооглож буй өвөө байсан. Өвөө нь шөнө унтах гэсэн чинь дуулаад эхэлсэн. Бид сонсоод инээдээ барьж ядаад, амаа таглаж байгаад инээсэн гэсэн. Хэ хэ.
Тэгээд л хэллээ, хүн хөгшрөхөөрөө хүүхэд шиг болдог, бид ч бас хөгшрөнө шүү дээ гэж...
Анх удаагаа найзуудтайгаа гэрээс гадуур хоносон нь зугаатай байсан бололтой, дахиад найзуудтайгаа хаа нэгтээ хономоор байна гэсэн. Аавд нь хэлсэн чинь гэртээ л хоносон нь дээр гэсэн. Хо хо.
Энэ аавууд ер нь цаагуураа хүүхдүүдээ их харамладаг байх тийм үү?. Би ч бас багадаа хүүхдийн зуслан явж байгаагүй минь бараг аав л явуулдаггүй байсан байх гэж бодогдоод байгаа.
Одоо тэр нутгийнхаа тухай сонссон мэдсэнээ ээж аавыг цугтаа байхад нь ярьж өгнө гэсэн. Ойрдоо хань ижил оройтоод, хамтдаа тухтайхан шиг ширээний ард суухгүй л байна.
Нэг иймэрхүү, хааяа ингэж зулзагуудаа хаа нэгтээ явуулж байхад зүгээр санагдав.
Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿