Энэ долоо хоног их таатай долоо хоног байлаа. Яасан гэхээр?
За хүлээж бай л даа. Өнгөтөөр бичих гэж байхад тэвчээргүй шүү дээ. Хи хи.
Хань ижил урхи тавьдаг уулынхаа лийр жимс тариалдаг нэгэн жижиг аж ахуйн нэгжид тусалсан юм. Жимс хураалалтанд нь. Тэгээд харьж ирэхдээ зөндөө зөндөө лийр жимстэй ирээд.
Бид оройд зөндөө идэж бйгаа ч барахгүй, муутгачихна гээд. Мөн олзыг олуулаа гэдэг дээ. Хол ойрын хөршүүддээ тараад өгөөд.
Тэгсэн маргаашнаас нь миний дурттай амттан ар араасаа хаалга тогшоол л ороод ирсэн.
Зурагт харагдаж буй алим хойд Аомори мужийн алим. Японы хойд нутгийнхны алим амттай гэдгээрээ алдартай.
Шюүкрийм. Монголоор юу гэх үү? Кремтэй боов? Хо хо. Найз охин өгсөн. Бага зулзага идэхгүй гээд ээж нэмсэн. Ккк. Ингээд нэмж мэмээд байхаар яаж ч гуалиг байхав дээ. Тийм ээ?
За бусад бартерласан зүйлсийнхээ зургийг ойрын хугацаанд оруулна аа. Гэх мэтчилэн хүний тариалсан жимсийг өөрөө тариалсан юм шиг л тараалаа. Өө тийм хань ижилд хажуугийн эмээ хайрцагтай шар айраг өгсөн. Бөөн баяр. Ккк
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿