Юуны тайлан гэдэг нь зураг хараад л ойлгомжтой тийм үү?
Хэдийгээр цар тахалтай ч, сургууль цэцэрлэг, хүүхдийн элдэв арга хэмжээ ариун цэврээ чандлан сахингаа зохион байгуулагдаад л явж байна.
Маскаа зүүж байна. Гараа ариутгаж байна. 4-с дээш хүмүүс нэг дор аль болох цуглуулахгүй байх гэх мэт их энгийн арга хэрэглээд л явж байна.
Дуусаад ёсолж байгаа нь. Ганцаарчилсан тоглолт, хамтын тоглолт гэж болсон. Моцартын Turkish March гэдэг аяыг тоглосон. Их гоё цоглог ая тийм ээ?
Яагаад мэдээд байна гэхээр о.зулзага бага сургуүльдаа ангиараа билүү нийт үеийнхнээрээ элдэв хөгжимтэй тоглож байсан юм. Түүнээс хойш үе үе сонсдог болсон.
Хамтдаа дарсан ая нь "Хөрш Тоторо" хүүхэлдэйн киноны "Мууран автобус" гэдэг аяыг дарсан.
Их даруухан тайлан болсон. Хувийн багш тул нэг их сүр бадруулдаггүй. Энгийн хувцастай ч хүүхдүүд харагддаг. Дунд зулзага нэг их энгийн биш ч байгаа гэсэн аятайхан гэсэн хувцсаа л өмсчихдөг.
Энэ жил өмссөн хувцас нь ирэх жил гэхэд багадсан байдаг. Монгол явуулдаг. Тайлангийн үеэр өмссөн энэ аятайхан хувцсаа бусад үед барагтаа өмсдөггүй. Өмсөх үе ч гардаггүй.
Түүнээс би хувцсыг нэг размер томыг авдаг ихэнхидээ. Ядаж 2 жил өмсүүлэх гэж тэр. Ер нь иймэрхүү хувцас тал дээр хэмнэчих гээд байдаг талдаа.
Тайлан бичиж явснаа хувцас, хэмнэлт энэ тэр гээд хадуурдаг гэнэ ээ.
Ямартай ч дунд зулзага минь маш сайн дарсан. Жилээс жилд сайжраад л явна. Мэргэжлийн төгөлдөр хуурч болохгүй ч хөгжмийн мэдрэмжтэй, мэдлэгтэй болог гэж бодон зөөдөг дөө.
Өөртөө ч амжилт хүсээд, мундаг шүү гээд хэлчих үү? Хэ хэ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿