2021年10月26日火曜日

Намрын лийр

10 сарын эхээр? хурааж авдаг Шинко нэртэй лийр. Ханз нь юу гэдэг ханзыг бүү мэд. Бодвол их л утга учиртай энэ нэрийг өгсөн байх. 

9 сард гардаг лийртэй харьцуулахад мэдээж сорт нь өөр. хальс нь өөр, амт ч мэдээж өөр. 

9 сард хураадаг 21-р зуун лийрнээсээ илүүтэйгээр үүнд дуртай гэдэг хүмүүс их байдаг юм билээ. 

Би аль алинд нь дуртай. 

Үүнийг худалдаж авсан. Яагаад худалдаж авсан бэ гэхээр бас учиртай. Уг нь зүгээр аваад иддэг юм. 

О.зулзагатаа зузаан хувцаснуудыг нь шуудандсан юм. Тэгсэн амьтан хүнээс авсан илжгэн чих гэх мэт жимс байвал явуулаарай. Энд жимс ногоо нь үнэтэй болохоор тэр бүр авч чадахгүй, гар татганаад байх юм өө ижий минь, гэв ээ. 

Аавд нь хэлсэн чинь о.зулзагаа өрөвдсөн үү яасан ингээд худалдаж аваад ирсэн, таньдаг хүнээсээ. Тэгээд өөрсдөө хайрцаг олж хийгээд явууллаа. Цаад газрынх нь нэр ус хаягтай цаасан хайрцагтай нь жаахан үнэтэй байдаг юм. 

Ээж ч уг  нь өө тийм үү? Хот газар тэгнэ ээ гээд л өнгөрөх байсныг, энэ аавууд уу? Ккк. 

Бага, дунд зулзагуудаа сатааруулж ингэж хэрчээд байсан, хань ижил. Эрвээхий. Дээрхийг бүгдийг нь явуулаагүй. Өөрсдөө идэх хэдэн ширхэгийг авч үлдсэн. Ганц би? оюутан хүн идэж барахгүй муутгавал тийм ээ? 

Гэхдээ байрныхаа сэнпай нарт амсуулах биз дээ?

Оройд хоёр ширхэгийг идээд. Амт нь гоё шүүслэг, чихэрлэг юм билээ. Хөргөгчиндөө хийж хөргөж байгаад идэхээр гоё. 

Удахгүй алимны улирал ирээд, бага зэрэг хямдрах байх гэж найдаж байна. Өвөл цагийн алимны амт сайхан шүү дээ. Аан тийм бас мандарин гарна. зураг оруулна аа. 

Гэснээс мандарин, алим тарьдаг найз өвөө эмээтэй болмоор байна аа. Яах болох уу? Хэ хэ. Сайндаа ч биш, үнэгүй олж идэх санаатай цаадах чинь. Хо хо. 

Хүн гээч амьтан чинь бас их давруу юм даа гэж...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2 件のコメント:

  1. goe yumoo end jims baitguai gants ogortsii ch olj chadahgui yum oo 1 hil mahnii mongoor brokli avch idleeshd

    返信削除
    返信
    1. Өө, тийм үү? Эх орон минь хүйтэн болохоор, бас дээрээс нь зөв бодлого дутаад байна тийм ээ?

      削除