2021年10月4日月曜日

Golden Slumber

Номын дэлгүүрийн худалдагчид "Уншигчид, худалдан авагчид"-даа зориулж шалгаруулдаг, тэднийг хамгийн их уншаасай гэж хүссэн номын шалгаруулалтын 2008 оны тэргүүн байрны ном. 

Одоогоор 2004, 2005, 2006, 2018, 2019, 2020, 2001 онуудынхыг нь уншсан байна. Мэдээж энэ тухайгаа цаг тухай бүрд нь бичсэн шүү. 

Дарааллаар нь уншиж байгаа ч 2007 оных нь номыг хүн зээлээд авчихсан байна лээ. Энэ номоо уншиж дуусгаад зээлнэ дээ. 

2018 оныхоос хойшхи номнуудыг нь худалдаад авчихсан. Түүнээс өмнөхийг нь номын сангаас зээлээд уншчих санаатай. 

За оршил нэг иймэрхүү. Энэ удаагийн ном маань Исака Коотароо гэдэг зохиолчийн "Golden Slumber" гэдэг  ном. 

503 хуудастай ном. Одоогоор дөнгөж 230 хуудас дээрээ явж байна. Агуулга нь гэмт хэрэг гарна. Японы ерөнхий сайд нь алагдчихна. Алуурчныг нь олох гэж зүтгэнэ. 

Гэхдээ хорхойд хоргүй, мөрөөрөө яваа, эгэл нэгэн залууг нэлээд эртнээс алуурчин болгож золиослохоор төлөвлөсөн байдаг. Эргэн тойрных нь найзуудыг ашиглан, жижиг сажиг асуудалд орооцолдуулан, анхнаасаа муу хүн байсан тухай олон нийтэд ойлгуулна. 

Гол дүрийн залуу Аояги Масахарү маань зугтаангаа энэ тухай тунгаан бодно. Хамгийн сүүлд уулзсан оюутан ахуй цагийнх нь найзын хэлсэн "Зугт, хэнд ч бүү итгэ" гэдэг үг ямар учиртай болохыг бодсоор л...

Өөрийг нь мөрдөөд байгаа тусгайгийн? нэг хүнээс хамгийн сүүлд уулзаад, зугт гэж хэлсэн найз нь үхчихсэн. Алсан хүн нь өөрийг нь гэж хэлэхийг сонсоод бүр хямрана. Найзын нэр Морита Шинго.

Өөрт нь зугт, хэнд ч бүү итгэ гэж хэлсэн найз нь түүнийг Кеннеди ерөнхийлөгчийг алсэн гэж сэжиглэддэг Освальд шиг л болгох гэж байна гэж хэлдэг. 

Бас нэг найзыгаа аврахын тулд өөрийгөө золиослон, "дайны талбар" луу зүглэнэ. Найзын нэр Оно Казүо.

Яг одоогоор ийм агуулга дээр явж байна. 

Гэснээс эдний гэмт хэрэгтэй хэд хэдэн цуврал киног нь үздэг, дуртай ч энэ сэдвээр уншиж буй анхны шахуу ном байх шүү. Сонин л мэдрэмж төрдөг юм байна. 

Дуусгаад, төгсгөл нь ямар байсныг хэлнэ ээ. Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿