Граунд гольф тоглодог толгод минь мөлжүүр сайтай толгод шүү дээ. Тэмцээн дууссаны дараагаар бид зулзагуудаа баясгаад, зугаалаад амжсан.
Бага зулзага минь машинаас буугаад л анхаарал нь энэ гайхлууд руу явчихсан. Бусад нь болохоор тэмцээнд түрүүлчих санаатай л ирж байгаа шүү дээ уул нь. Хэ хэ. Энэ цаад талдаа шаттай. Шатаар өгсөөд, хүзүү хэсэг рүү авираад, амаар нь царай нь харагддаг. Гэхдээ тийм ч сайн харагдахгүй, харанхуйлаад байсан.Гэхдээ доторх шат нь жаахан маамаа нарт бол авирахад хэцүү л юм билээ. Шат гэж хэлэхэд оновчгүй юм байна аа. За за та нарын төсөөлөлд даатгасугай. Хэ хэ.
Биднийг тэмцээндээ орчихсон ана мана үзэлцэж байхад бага зулзага минь бүр уйдаад, ингээд хэвтчихсэн харагдсан. Хэ хэ.
Ирэх жилээс хамгийн бяцхан тамирчин болгоод бөмбөг цохиулна аа. Тэгвэл уйдахгүй байж магад. Яах бол? Эсрэгээрээ бас залхуутай санагдаад, нэг газар очоод шомбойгоод суучих болов уу?
Дахин үлэг гүрвэлтэй газар очмоор байна л гээд байгаа. Машинаар цаг гаран явж хүрэх учраас тэр бүр завдахгүй л байна. Ойрноос дахин нэг очихыг хичээнэ ээ.
Үлэг гүрвэл л ярьдаг хүнд сонирхолтой байсан бололтой. Эрэгтэй хүүхдийн үздэг хардаг зүйл нь цаанаасаа л нэг өөр байдаг юм байна тийм ээ? Би энд бас давхар суралцаад л явж байгаа шүү. Амжилт хүсээрэй. Хи хи.
Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿