2022年4月10日日曜日

Хаврын амралтаараа

Хаврын амралтаараа хийсэн зүйлийг нь эндээ бичиж үлдээх санаатай. Найзуудтайгаа цаг болзож хаа нэгтээ гадаа тоглосон. 

Нэг өдөр нь нэг найзыгаа дуудаж доорх хоолыг хийж идсэн. Үүнийг хийхийн тулд өмнө нь хийж туршсан. Нэг орой бид оройн хоолондоо идсэн. Хэ хэ.

Энэ хэрчээд тавьчихсан нь далайн наймаалж. Хажуугийх нь даршилсан цагаан гаа. Наймаалжны оронд дуртай зүйлээ хийж болно. Бяслаг, сосиск гэх мэт. 

Бид бага зулзагадаа сосиск хийсэн. Өнөөх нь даанч нэг их идээгүй.

Тусгай ийм бөөрөнхий бөөрөнхий нүхтэй хайруулын тавганд зуурсан зуурмагаа хийнэ. Багахаан хэмжээний гурилыг усанд зуураад шингэн юм бэлдээд...

Мэдээж тавгаа тосолно. Ногоон сонгино, бас нэг юу ч билээ дээ хольсон. Аан тийм тэнкасү гээч юм. Тэнпүра хийхэд ашигадаг хайрсан гурил юм болов уу? Сайн эдэхгүй байна өө. Өдөгтэй хольж хутгаад байсан байх шүү. 

Ээж бол байх шүү л гээд байдаг гэнэ ээ. Хэ хэ. Юу ч хийгээгүй хүн аргагүй. Гар нэмэрлээгүй, хошуу нэмэрлэсэн хүн.

Юу л болдог бол гэж бодож байсан өнөөх цагаан өнгөтэй чинь ийм болоод ирж байна. Овоо итгэл төрөв. Хэ хэ. Түүнээс хараад д за даа юу л болох бол гэж бодож суув. Мэдээж ил гаргаж хэлээгүй. 

Хийж байгаа хүнд хажуунаас элдэв юм бла бла гээп байх ядаргаатай тийм ээ?

Бэлэн болоод тавагласан нь. Дээрээс нь элдэв амтлагч холиогүй байхдаа ийм хөөрхөн. Би бол ямар ч амтлагчгүй байсан ч идчихэж чадна. Угтаа бол эрүүл мэндээ бодоод л тэр.

Дээрээс нь тусгай соус, майонез, загасны борц, нунтаг далайн байцаа гэх мэтийг цацсан байгаа нь. 

Халуунаараа гоё юм билээ. Амандаа хийгээд халуун байна, халуун байна, фүү фүү гэж ирээд идэх нь илүү амттай санагдсан. Хөрчихөөрөө зүгээр л нэг гурил санагдсан. Хэ хэ. 

Ютүб гэж нэг ачтай буянтай зүйл байна тийм ээ. Өөрөө шалгаад, хараад хийчихсэн. Амар. Ээж за одоо тэг, за одоо ингэ гэж үглэхгүй. Үе үе хийж байхаар болцгоов. 

Энэ тавгийг комоор нь удаж байгаа ч энэ бөөрөнхийтөйг нь нэг ч ашиглаж байгаагүй. 

Хоолны нэрийг "такояки" буюу "шарсан наймаалж". Жаахан тааруул орчуулга болчихлоо. Бүрхэж шарсан наймаалж? Гурилан ороож шарсан наймаалж? Хи хи. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿