2022年4月8日金曜日

Сакүрадсан нь

Уламжлалт бичлэг ээ. Энэ удаад аавыг төлөвлөж байсан ажлыг нь хойш тавиулан байж бид сакүрадав. Санаа бол очиж үзээгүй газар очмоор байсан ч үдээс хойш дунд зулзагын дугуйлан энэ тэр гээд ажил байсан тул ойрхон, очдог газраа л очив.

Суугуул хотын хийморийн овооны бэлд. Хань ижил болон хэдэн сүмо дүү нар энд сурдаг байхдаа жилдээ нэг, цагаан сарын шинийн нэгний өглөө гардаг юм. Тэгээд л хийморийн овоо гэж бид нэрлэдэг. Хэ хэ. 

Өглөөд эмээ өвөө голцуу хүмүүс их гарч харагддаг гэсэн. Би ч тоотой хэд гарч байсан. Санаа бол өдөр бүр гараад хачин сайхан хөлсөө гаргачихмаар санагддаг аа. Шалтаг шалтгаан их байна аа. Хи хи.

Жаахан өндрөөс дарсан зураг. Орой дээрээс бол биш. Цагийн сайханд энэ талбайд олноороо цуглаад ууж идээд, сакүрагаа харж баясдаг байлаа. Сүүлийн 2 жил энэ зан үйл болсонгүй ээ. 

Харин энэ жил тэснэ тэснэ гэхэд үүнээс илүү яаж тэсэхэв гэсэн байртай хүмүүс маш их байсан. Сүртэй ууж идээгүй ч, тэрүүхэндээ суугаад будаа мудаахан идэж харагдсан.

Алдартай сакүра гээчийг ойроос харахад ийм цэцэг байна аа. Энгийн л нэг дэлбээ харагдаж байгаа биз. Нэг дор олноороо ургасан, цэцэглэснийг нь харахад сайхан. Мөн 7 хоноод л хагдардаг гэдэг утгаараа хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөдөг байх.

Бид бас бусдын жишгээр будаа мудаахан идсэн. Гэртээ бэлдээд авч ирсэн. Мөн уух ус, хярам гээд л өөр өөрсдийн уух зүйлсээ ч гэрээсээ авчирсан. 

Энэ дэвсгэр их хөөрхөн байна уу? Үлэг гүрвэлээ бас хооллоод амжсан. Хэ хэ. Бага зулзага чулуугаар тоглоод байсан. 

Дунд зулзага авч явсан номоо уншаад байсан. Томчууд л тэнд цугласан олныг нэг харж, нэг цэцгээ харж баясав. Ойрд ингэж олон хүн хараагүй, сонирхолтой байсан. Ямар сайндаа "Энэ хэдийгээ бүр саначихаж" гэж ярилцахав. 

Нэг сонин гэвэл нэгэн монгол гэр бүлтэй тааралдав. Тэр бүр таараад, уулзалдаад байдаггүй улс. Ирснийх нь дараахан бол нэг л их сайн хүн болоод элдэв зүйлд нь санаа тавиад гүйдэг байсөөн. 

Хүүхдүүд нь том болжээ. Удахгүй нутаг буцна гэсэн. Цаг хугацаа хурдан юм аа.

Хөлөө олоод, унаа хунштай болоод ирэхээрээ таг чиг болдог нь манайхны гэм биш зан. Хо хо.

Энэ тухай бичвэл их урт болно. Хов ярьсан хэрэгт орно. Гого сакүра бичиж байж тийм ээ. 

Нас яваад баярлах, гомдох минь ойр болжээ. Үдийн цай холдохыг андахгүй блж гэдэг шиг л. Ккк

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿