Эднийхний энэ хүүхэд багачуудыг хөөрхөн зугаацуулж чаддаг санаа оноо нь хөөрхөн санагддаг. Нэг тийм нүсэр биш төсөр аргаар. Байгалийг л өөрийг нь ашиглачихаад байх юм.
Байгаль дэлхийгээсээ холдоод байгаа нь нөлөөлдөг байж ч мэдэх. Манайд ч гэсэн хөдөөний хүүхдүүд бол байгаль эхийгээ аргадаж амьдарч буй гэх байх. Хотынх бол өөр тийм үү?
Жишээ нь би өөрөө хотод төрж өссөн ч тухайн цаг үед бол зуслан гарчихна, өдөржин гадаа тоглочихно. Хааяадаа хөдөө явна гэх мэт бас ч гэж эрсдэл багатай байгальтайгаа харьцаад байдаг байж.
Одоо бол хотын хүүхдүүд өөрсдөө орж гарч тоглох хэцүү байх шиг байна, автын осол, алга болох гээд л...
За энэ уурга нь. Нэг л зүйлийг барих гээд байна тийм үү? Дунд зулзага ихэд сонирхоод, 100 иен төлж овоо хэдийг барьсан.Эгч нь барина гэвэл дүү зоолттой дууриана. Жаахан юм болохоор жаахан эв хавгүй бариад, уургаа. Эгч нь заагаад л байх шиг байсан. Би ч заримдаа, тэгсгээд орхичихоо, өөрөө сурна гэж үглэдэг.
Ер нь айлын бага заалгасаар байгаад сурчихдаг, өөрөө бие дааж сурах чадвар сул болчихдог юм шиг санагддаг.
5-г барьвал нэг уут амттан өгнө гэсэн байсан. Эгч ч бөөн идэвхи өөрийхийгөө барьчихаад дүүдээ тусалсан. Энэ гэхдээ минут заана. 5 минутанд гэж. Би оролдож үзсэн, хэцүү талдаа юм билээ. Харахад амархан ч. Энэ цэнхэр савнаас хажуугийн ногоон хувин луу хийнэ, уургаараа. Өнөөх нь өгөөшнөөс зуурангуут нь дээш өргөж хийх хооронд буцаад уначихна. Их эд ээ. Амьд амьтан л болсон хойно, уснаасаа гарангуутаа аюул ирлээ гэж мэдээд байна.
Хугацаа дуусангуут, буцаагаад тоолж хийнэ. Боломжийн санаа байна уу? Хэ хэ.

Тухайн арга хэмжээг зохиосон газрын нэг хүн бүр тэжээдэг гэсэн. Тэгээд л иймэрхүү арга хэмжээнд оролцож, мөнгө олдог байх. Нэг бол зочид урин дуудах, оролцуулах гэсэн арга нь байх.
Гэснээс дунд зулзага үүнийг бас тэжээмээр байна л гээд байгаа. Өөр бас ямар ч билээ нэг ийм төрлийнх.
Гэснээс энэ гайхлын нэр нь Cynops pyrrhogaster англиар. Японоор イモリ. Монголоор хэлж мэддэггүй ээ. Хоёр нутагтан.
Ийм хачин амьтан тэжээнэ гээд, би дотор арзаганаад. Чадахгүй гэдэг ганц л үгээр хааж байна даа. Би амьтан энэ тэжээх талд сонирхол муутай, хүрч чаддаггүй.
Багадаа загас, дэгдээхэй гээд л тэжээдэг байсан. Ихэнхдээ үхүүлчихдэг байсан. Чадахгүй юмаараа оролдоод дэмий юм билээ.
За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿