Бага зулзагыг л саатуулах гэж хамаг эрдмээ барж байгаа шүү. Тавиур болгочихсон байсан хэдэн монгол үлгэрийн номнууд, зурагт номнууд аминд орж байна ашгүй.
Шинэ соргог байх шиг байна. Бүстэй хүүхэд чинь цаанаа л шал өөр ертөнц юм өө. Зурагт номны араатан амьтны архирсан хэсэгт их дуртай.
"Аррррр, Харррррррррр", "Хав хав" гэх мэт үгсийг л хэлүүлж, яг дуурайж жүжиглэхийг хүсээд, шаардаад байх юм.
Зураг зурахдаа бас хөөрхөн төвлөрөөд сатаардаг. Буддаг ном, буддаг цаас бас аминд орж байна.
Нэг иймэрхүү л будаж байна. Нэг өнгөөр дагнаж будахдаа ихэд дуртай. Сонин байна уу? Дунд зулзага бас ингэж буддаг байсан. Дээрх хоёр зургийг цэцэрлэгтээ будсан гээд барьж ирсэн. Багш нар нь юу ч хэлэлгүй, ингээд л будуулдаг, сүрхий юм өө. Гэтэл бид...
Үүнийг гэртээ зурсан. Бид хажуунаас нь элдвээр үглэдэг болох нь тодорхой байна уу? "Нэг л өнгөөр будаад байвал гарахаа байчихна шүү дээ", "Ийм ч өнгө нь гоё юм биш үү?" гэх мэтээр үглээд, яаж ийгээд л өнгө алаглуулчихдаг байх нь гэж өөрийгөө зэмлэсэн.
Дараа хажуугаас нь чимээгүй л хараад суух юм шүү гэж бодон бодон өнөөдрийн бичлэгийг бичин сууна.
Зулзагуудтай уншигчдадаа өндөр амжилт хүсье. Түр баяртай. Маргааш уулзъя.
0 件のコメント:
コメントを投稿