Ко тусах нь цаг хугацааны асуудал болчихоод байсан дөө. Гэрт ко гарсан. Хэ хэ. Одоогоор гэртээ эмчлүүлж, ойрын хавьтлууд нь бас гэртээ 5 хоног биеийн байдлаа харзнаж карантийлна.
Ойрд угаасаа суугуул хотод их гарч байна. Энэ баасан гарагт бага сургууль явах ажил цуцлагдав. Жил бүр намайгаа нэр цохон дууддаг сургууль байсан юмсан. Ёстой харамсалтай юм боллоо. Ирэх жил даагаа нэхээд, явна даа.
Харин бүтэн сайнд болох нэг арга хэмжээнд явж магад. Карантины хугацаа ч дуусах юм билээ. Гол нь тэр хүртэл ойрын хавьтлын гишүүд бүгд зүгээр байх болтугай гэж залбирах.
Бүтэн сайнаас эхэлж шинж тэмдэг илэрсэн. Одоогоор халуун буурч, толгой ангалзах нь гайгүй болсон. Цэр гарах, гэдэс бага зэрэг эвгүйрхэх, хоолны дуршил жаахан муу гэх мэт шинж тэмдгүүд илэрч байна.
Эм ууж байгаа, өндөр халуураад, өвдөлт ихтэй байвал уугаарай гэж халууны эм өгсөн. Нэгийг нь уусан. Гайгүй байхаар нь уугаагүй, халууныг бол шингэн юм сайн ууж буулгах гэсэн.
Өрөөнөөсөө гарахдаа амны хаалтгүй гарч ирэх, шингэн юм олигтой ууж өгөхгүй байх зэргээр уурыг минь бага зэрэг хүргэж байгаа ч, өдий зэрэгтэй хөнгөн тусч байгаад нь бас ч гэж талархаад сууж байна өө.
Ер нь бол бүх зүйлд талархаж сур чи гэж өөртөө хэлдэг болсон. Хэ хэ.
Утсандаа апп суулгаад, өдөр бүр бөглөнө. Халуунаа, шинж тэмдэг зэргийг.
Ирэх нэгдэхээс ажил албандаа. Гэнэт олдсон амралт буюу карантин чинь ёстой сонин юм байна. Хийцгүйрэх гэхэд хийцгүйрээгүй, орж гарч болохгүй, өглөө аажуу уужуу босно.
Өдөржингөө л гал тогоог эзэгнэнэ. Өдөр юу идэх үү? Орой юу идэх үү? Одоо бол ядраад эхэлсэн. Бушуухан шиг ажил албандаа явмаар байна. Гадаах агаар амьсгалмаар байна. Хо хо.
Бага зулзагатайгаа нэг ном уншина, нэг мөөмдөнө, нэг байлдаж тоглоно, нэг тэврэлдэнэ, нэг муудалцана, нэг загнуулна. Мань хүн ч цэцэрлэгтээ явахгүй юм уу гэж асууж энэ тэр.
Яагаад амраад байгаагаа ч мэдэх юм алга. Хэ хэ. Нэг л их байлдаж тоглосон цоглог хүн. Хэдэн ч сэлэмтэй болчихов? Зориулалтын сэлэм, зориулалтын бус сэлэм байна. Ха ха.
Эгч нарын хүүхэлдэйг бүгдийг нь монгол явуулдаг буруудсан байна лээ. Ядаж нэгийг авч үлдээд, өлгийдөж өгөөд, аавын үүрэг хариуцлага гэж мэгээд, өөрийнх нь өмөлзөж уйлаад сонсдог ботгоных нь дууг дуулуулж тоглох байсан байна лээ. Хэ хэ.
Нээрээ ботгоныхоо дууг өөрөө хааяа аялчихсан явж байдаг. Үг нь жаахан ойлгомжгүй ч гэсэн ая бол ёстой хөөрхөн.
Овоо аавыгаа дуурайсан сонсгол гайгүй, дуулж мэдэхээр юм билээ. Хи хи.
За за хүн хүлээх зуур амжуулаад биччихлээ. Өнөөдрийнхийгөө.
Бүгдэд нь амжилт хүсье. Бүгд эрүүл мэндээ сайн анхаараарай. Гар хөлөө сайн ариутгаарай. Амны хаалтаа сайн зүүгээрэй.
Өвдсөн хүн хурдан эдгээрэй. Бусад нь бас анхааралтай байгаарай.
返信削除Баярлалаа, бид эдгээд ажил албандаа явцгааж эхэлсэн шүү.
削除