5 дугаар сарын мэнд ээ. Гялс байна шүү. Шинэ сарынхаа бичвэрийг тэрэлж цэцгийн зургаар эхэлнэ ээ. Хагас, бүтэн сайнд уул явчихаад ирлээ.
Замдаа элдэв зураг дарсаар...
Цагаан өнгө тансаг харагддаг юм билээ.
Хурдны замд байрладаг түр амралтын зогсоол дээрх цэцэг. Жуулчдын нүдийг баясгаад л, тэнд түр буудалласан хүмүүс цэцэг хуар харангаа цай авч ууна, юм авч иднэ.
Тухайн газарт хөөрхөн орлого оруулна...
Цагаан өнгө доторх ганц нэг ягаан өнгө. Энэ буудалласан газар нь нэлээд өндөрлөгт байрладаг. Цаана нь япон тэнгис цэлийж харагдана.Зулзагатайгаа хорхой хайж явахдаа дарсан. Хорхой шавжинд дурладаг болж л байна. Аалзанд дургүй, хазуулчихвал аалз хүн болчихно гэж айгаад байх шиг. Саяхан киног нь үзсэн юм. Эгдүүтэй...Ягаан өнгө бас хөөрхөн. Охид томроод ягаан өнгийг нэг их тоохоо болсон. Гэрт ч ягаан өнгө ховор болжээ. Хэ хэ.
Эмэгтэйлэг чанараа алдаж болохгүй шүү гэж хэлэх юм шүү. Дунд зулзага нэлээд эршүүд талдаа. О.зулзага эмэгтэйлэг...
За тэр цаана япон тэнгис нэг их сайн харагдахгүй л байх шиг. Дараа явахдаа тэнгистэй нь хамт зураг дарахыг хичээнэ ээ. Энэ удаад цэцгэнд хамаг анхаарал татагдаж.
Мөн энэ тэрэлж цэцэг арчилж ургуулахад хэцүү, ааштай цэцэг байна лээ гэж дүү бүсгүй хэлсэн. Хэ хэ.
Эх орон минь дулаарахгүй байна гэсэн тийм ээ? Хүүхдийн баяраар заримдаа цас ордог биз дээ, Тэгэхээр мөдгүй байх өө дулаарах нь...
Түр баяртай. Бүгдэд нь хамгийн сайн сайхныг хүсье.
0 件のコメント:
コメントを投稿