Корона гайхал багасаад, элдэв хориг тавигдаад эхэлсэн. Сургууль цэцэрлэгийн арга хэмжээ ч цаг сайхан үеийнхтэйгээ адилаар зохион байгуулагдаж эхлэх гээд л байна.
Цэцэрлэгийн зугаалга болоод. Үдээс өмнө 2хон цаг нэг цэцэрлэгт хүрээлэнд очиж жаал алхаж байгаад ирлээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн нэр "Учралын ой".
Гэснээс учрал гэж сонсохоор өнөөх дуулиант УИХын гишүүн бодогдоод болдоггүй. Ха ха.Гайхлыг чинь маниас хөгшин, нас намбатай байх ёстой доо гэж бодсон бацаан байдаг юм даа. Тэгээд хэлсэн ярьсныг нь сонсохоор заримдаа ичээд байдаг юм. Ха ха.
Далийчихлаа, уучлаарай.
Үлэг гүрвэлэнд дуртай хүний сав ийм байхаас яахав, тийм ээ?
Хажуугийнх нь монголоос ирсэн. Хүний үгэнд ордоггүй, өгнө гэснээ л өгчихдөг нэг хүн бий. Хо хо. Эндээс хэрэгтэй юмаа хэлж захиад ч хэрэггүй, тэс өмнөө л юм ирдэг. Тийм болохоор юу ч хэрэггүй ээ гэж хэлдэг ч энэ мэт зүйлс ирнэ ээ. Хаяж болохгүй тул, нэг ээлжинд хэрэглэж байна...
Муурын байшин шиг. Доторх нь бас налуу. Орохоор хазайгаад уначих гээд эвгүй. Багачуудын шаагиж байгааг. Бие биенээ харахаараа онгирохыг нь яана. Хөл толгойгүй л шаагиж байсан.
Төгсгөл хэсэгт ийм нохой нугалж наасан. Нэг хорхой нугалж болно гэсэн. Хэцүү санагдаад больчихсон. Энэ нохой чинь харин маш амархан. Нугалах аргыг нь хэвлэж гаргаад, наачихсан байсан.Нэлээд өгсүүр замаар явж байснаа замд ийм цагиргатай таарна. Үүнийг цэцэрлэгээс бэлдсэн. Түүнээс цэцэрлэгт хүрээлэнд ийм цагираг байхгүй. Нэг багш зогсчихсон. За үүгээр үсэрч явна шүү гээд л хянана. Хи хи.
Хоёр эгнээ. Нэг эгнээгээр нь ээж аавууд, нөгөөхөөр нь хүүхдүүд нь үсэрч алхана.
Багад чиртаа тоглодог байсан шиг л үсэрч дэвхцэнэ гэсэн үг. Өгсүүр замаар алхаж, амьсгаадаж очсоноо үсэрсэн чинь бараг чадахгүй байсан. Нас явж байна гэсэн үг үү? Хэ хэ.
3 жил завсарласан арга хэмжээ цомхон, гэхдээ часхийсэн агуулгатай зохион байгуулагдсан.
Өмнө нь бөөнөөрөө том автобус хөлслөөд, хамтдаа суугаад л явдаг байсныг энэ удаад өөрсдийн унаагаар шууд явж очсон. Нэг бодлын автобусны мөнгө гэж төлөхгүй сайн талтай ч багачууд тэр бүр суудаггүй том оврын автобусанд сууж хөөрч баясаагүй гэсэн сул талтай.
Ирэх жилээс уламжлалт зохион байгуулалтандаа орох байгаа. Мөнгө хэмнэх гэж улайралгүй, нэг аятайхан дурсамж үлдээсэй гэж бодов. Төгсөхөөс өмнө. Ирэх жил цэцэрлэгийн төгсөх анги гэж бодсон чинь цаг хугацаа чинь харвасан сум шиг л өнгөрч байна шүү...
Түр баяртай. Бүгдэд нь бүхий л сайн сайхныг хүсье.
0 件のコメント:
コメントを投稿