За их эрт надад ирсэн ном. Цагаан бороог нь ч бараг гарсан даруйд нь шуудангаар авчруулж байлаа. Даанч уншаагүй л байна. Сэтгэл сэртхийлгэм үйл явдал гардаг гэхээр нь айгаад уншихгүй тойрч гүйгээд л явна.
Харин энэ "Байтаг Богдын нүргээн" нь харьцангүй гайгүй гэсэн тул, мөн жижигхэн хөөрхөн ном байсан тул зориглон авч цүнхлээд, хэдхэн өдөрт уншаад дуусгав.
Хилчид гэж маш гавъяатай улс юм байна шүү дээ. Тэд байгаагүй бол гайхан шагшдаг энхрий хайрт эх орон минь хэний гарт орчихсон ч яваа билээ гээд чухам хайр хүрэв.1940-өөд оноос хойш чинь чухам энх тайван тогтоод, орос ах нарынхаа нөмөр нөөлгөнд айх аюулгүй байсан гэж бодож байсан чинь.
Юу вэ? Маш их зөрчилдөөн, алаан, талаан, буудалцаан, урвалт болж байсан байна шүү дээ.
Түүх нэг их сонирхоод байдаггүйн гор байх даа. Энэ талаар мэдэх зүйл ховор.
Дандар баатрын хэлсэн үг бас л айхавтар. "Дайн гэдэг хүсэх юм биш, гэвч тулаад ирэхэд няцах ч юм биш".
Нээрээ л дайныг хэн хүсдэг байна аа. Одоо ч байлдаад байгаа улсын иргэд дээрх үгийн адил хүсээгүй ч тулаад ирчихсэн болохоор няцаж чадахгүй, эх орноо гээд л үзэлцдэг байх нь.
Гэхдээ байна шүү дээ, тухайн үед амиараа хамгаалсан энэ нутаг шороо нь одоо хятадын нутаг гэж байна шүү дээ. Үнэхээрийн бүр үнэхээрий гунигтайяа...
Амьд хэл олж ирнэ гэдэг бол асар хариуцлагатай, амь дүйсэн хэрэг байжээ. Мөн "хээрийн шүүх" гэж одоогоор бол жаахан явцгүй бодлого байна. "Багахан алдаа"-наас нь өлгөж аваад хороочихдог...
Одоогийн бидэнд багахан алдаа мэт боловч тухайн цаг үед алдаа гаргаж болохгүй, алдааг хүлээн зөвшөөрөх ёсгүй тийм л хатуу хяхарган цаг үе байжээ нэг өмөөрөх...
Түүхийн ном уншихаар сэтгэл нэг л хачин болчихдог тул аль болох тойрч гүйдэг юм. Гуниг төрнө, өрөвдөнө, зэвүү хүрнэ, бухимдана, гашуудна гээд л...
Бидэнд эх орных нь тусгаар тогтнол, эрх чөлөө, газар шороо нь ямар их үнэ цэнээр олдсоныг ойлгуулдаг, ухааруулдаг зохиолчид, судлаачдадаа маш их баярлалаа.Ажил үйлсэд нь амжилт хүсье. Мөн эрүү энхийг хүсье.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье ээ. Удахгүй сэрүүсэх байгаа гээд л хичээж байна өө.
0 件のコメント:
コメントを投稿