Эх орон элгэн садандаа очоод ирсэн сонин сайхангаа эндээ ч мөн бичиж үлээх санаатай.
Бид 5 хоёр хуваагдаж явсан. Хань ижил, о.зулзага сүүлдэж, үлдсэн 3 нь түрүүлээд ниссэн. Дунд зулзага дургүй ниссэн. Дунд сургуульд ороод удаагүй, гэрийн даалгавар их, дугуйлангийн уралдаан тэмцээндээ оролцож чадахгүй бла бла.
Гээд яасан? Ууртай хүнийн чемадан цүнхэнд олигтой ч бэлэг сэлт хийж чадаагүй.
Би өөрөө мэднэ, нэг л том дуугарсан хүн. Бид ч олон юмыг нь хойш тавиулан дагуулж яваа болохор тэсээстэй...
Ижий аав хоёр минь охиндоо, зээ нартаа гараа гаргаж хоол хийж өгнө. Хүссэн амттанг нь авч өгнө.
Ижий аав хоёр минь охиндоо, зээ нартаа гараа гаргаж хоол хийж өгнө. Хүссэн амттанг нь авч өгнө.
Толгой шийр чанаж өгсөн. Зулзагууд бол үнэндээ идэхгүй байсан. Ганц нэг махнаас нь огтолж хүчээр шахуу идүүлнэ. Би өөрөө бол амаа олохгүй идсэн. Жин мин ярьшиг цаашаа шүү. Ха ха.
Ганцаараа цохьчихсон. Хи хи. Хэл ус минь сайжраад, хэлэмгий долмгой болох байх. Тагнай идээд л дан ганц аяга угаагч нэхэхдээ л сайн болсон хүн чинь. Ха ха.Гэснээс монгол төмс цаанаа л нэг амт сайтай тийм ээ. Лууван ч мөн адил.
За тэгээд монголдоо байгаа, монголдоо өсч өндийж байгаа жаахан маамаанууд ч гэсэн толгой шийр байтугай мах ч идэхгүй нь мэр сэр байсан шүү. Энд төрж өссөн манайх чинь тэгэхээр арга ч үгүй юм гэж дотогшоо би өмөөрөв. Хи хи.
Гэхдээ хаа очиж маханд бол сайн, махчин талдаа...
Хорхогны тогоо, 40-ийн бидон авчирмаар л байсан. Ха ха. Эндээ хааяа ангийн мах иддэг улс чинь. Энэ хорхогны бидон ч төрөл, загвар нь сонголттой болосн харагдсан.
Гадаадад байгаа та нарын арааны шүлс асгарч байна уу? Хэ хэ.
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿