Ээзгийнд дуртай л биз дээ? Би хөдөө өсөөгүй ч ааруул, ээзгий, айраг цагаанд дуртай. Нэг их шүд сайтай ч юм шиг ааруул гэж байгаад хааяа шүдээ гэмтээнэ.
Сая найзууд ээзгий авчирсан. Худалдааны ээзгий. Савлагаа нь хөөрхөн болохоор хил гаалиар гарахдаа ч зүгээр. Сүүлийн үед хил гааль чангараад уут савлагаагүй бол ааруул ээзгий гарахгүй байна гэж мэр сэр бичигдээд байсан.
Яахав зун ирэхдээ зөндөө л ааруултай ирсэн ч ээзгий болон хатаасан бяслаг цөөхөн байсан. Ээж минь хатаах явцдаа мөөгөнцөртүүлчихсэн гэсэн. Дунд нь орж гарах ажил ихтэй, эргүүлж тойруулж амжаагүй гэсэн.
Хатаасан бяслаг гоё тийм ээ. Тос даагаад л, хатуу юм шиг хэрнээ, аманд ороод зөөлөрчихдөг. Хүлхээд л явж байхад тансаг шүү дээ.
Дараа явахдаа бүр санан санан байж зөндөөг авчрах юм шүү. Чихэрнээс л дээр. Энэ жил өөрсдөө чихэр худалдаж аваагүй. Хүний өгсөн ганц нэг чихрийг авчирсан. Энд сурдаг, гэрээсээ хол хүүхдүүдэд амсуулах гээд.
Орж ирэхэд нь монгол идээтэй байвал тэдний нүд нь сэргээд хөөрхөн.
За үг олдож үхэр холдлоо. Энэ найзуудын минь бэлэглэсэн ээзгий. Цагь гэдэг нэртэй. Цагь гэдэг үгийг анх удаа сонсож буй тул толь бичиг, интернетээс хайсан.Олдоогүй. Хуучин үгийн толь бичиг байхгүй тул, арга мухардсан.
Харин өөрсдийнх нь цахим хуудсанд "цагь гэдэг нь идээ ундааны дээд" гэсэн утгатай гэж тайлбарлаж бичсэн байсан.
Нэг шинэ үгтэй болов. Ойрд ч нэлээд хэдэн шинэ монгол үгийг өөрийн үгийн сандаа нэмсэн. Найзуудын буянд. Хэ хэ.
Амт тун дажгүй, нэг амтанд нь орчихвол зогсохоо мэдэхгүй идэх юм билээ. Хүчээр өөрийгөө хянаж байгаа юм чинь. Хань ижилтэйгээ уралдаад л идээд дуусгасан.
Хурдан идэхгүй бол амархан муудна гэж бичсэн сэтгэгдлийг уншаад бүр сэтгэл шулуудчихсан. Хоёрхон өдөрт идээд дуусгачихсан. Ха ха.
Тэгсэн хөлдөөж хадгалж болно гэж найзыг хэлэхээр нээрээ тийм гэж халагласан. Ааруулаа хөлдөөгчиндөө хийчихсэн байж. Санадаггүй.
Гэхдээ бушуухан шиг идэж дуусгаж санаа амрах гээд, өрсөлдөөнтэй ч байсныг хэлэх үү. Хо хо.
Зулзагууд идэхгүй байсан. Ялангуяа бага зулзагыг ааруулны амтанд оруулчих санаатай үзэж тарж байна. Корона гараад бид ааруулаар тасраад, бага зулзагыг багад нь ааруул мэрүүлж чадаагүй юм.
Охид бол дуртай иднэ. Гашуунд нь ч бас дуртай.
Ээзгий идэхээр унгас алдаад л байдгийг эрхбиш мэднэ биз дээ. Би ч дүрмийн дагуу л байсан. Мэдээж зочдынхоо хажууд унгахгүй. Унгасны минь өмхийг гайхаад байдаг юм, манайхан. Өөрсдөө унгадаггүй юм шиг.
Унгасны тухай хүүхдийн номонд өмхий байвал муу, ногоо цагаа сайн ид гэж бичсэн байсан. Миний ногоо багадаад байгаа юм болов уу? Аминдаа л ногоо идэх гэж хичээдэг юмсан.
За за гоё амттай ээзгий ярьж явснаа юу ч бичээд унав. Гэхдээ байна аа, энэ өтгөн, унгасны талаар зулзагуудтайгаа сайн ярилцаж, тэднийг өдөр бүр хүндээр бие засаж байна уу гэдгийг ээж хүн мэдэж байх ёстой тийм ээ.
Та нарт ч гэсэн гоё монгол үг хэлж өглөө шүү. "Цагь" цээжлээд аваарай. Боломж гарвал захиж аваад амсаарай. Таалагдана гэж найднам.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿