Энэ сарын ном яруу найрагч кохиолч М.Уянсүхийн "Аварга мод".
Нэг хэсэг тувт орчуулгын ном уншсаныг ч хэлэх үү? Монгол зохиолчийнхоо, монгол ахуйг өгүүлдэг ном уншсан чинь цаанаа л нэг сэтгэлд өег.
Нэр ус, газар нутгийн оноосон нэрнээс авахуулаад л "тансаг" мэдрэмж. Тэр нь элдэв газар усны нэрийг тогтоочих юмсан гэж хүчлэхгүй тул ядрахгүй, зүгээр л мэдэрч унших тансаглал.
Мөн монгол ижий, монгол зан үйл, миний ч тэр бүр мэдэхгүй нутгийн заншил, эх хэлний минь өвөрмөц хэлц, үг хэллэг ихээр гардаг нь мөн л нэгэн төрлийн тансаглал.
Гадаад орон луу тэмүүлж, гадаад ертөнцтэй л танилцах, мэдэх гэж зорьдог болчихсон өнөө цагт эргээд эх орныхоо тухай, уламжлалынхаа тухай унших нь зайлшгүй байх ёстой зүйлийн нэг гэж боддог болжээ.
Жаахан байхдаа, залуухан байхдаа нэг их тоодоггүй байж. Гадаадад удаан амьдрахаар бас л монгол ахуйгаараа цангах тохиолдол гарна. Зарим нэг зан үйл нь хэтэрхий туйлширдагт ч бухимдана.
За тэгээд амьдралд их ойр сэдэв болох "архичин" хүний бодролыг өгүүлнэ. Архинд донтох, шартах, ойр хавийнхан нь хэрхэн хүлээж авах, тэдний бодол гээд л, миний хувьд ч амьдралтай сэдэв. Хэ хэ.Ихэнх айл болгонд, хамаатан саданд "балгачихдаг" нөхдүүд бий. Тэднийг бид аз үзнэ, жийрхэнэ, зэвүүцнэ, дөлнө.
Өөрт минь нэг сайхан дурсамж байдаг. Энд ирснийхээ хэдэн жилийн дараа ажлаар монголд явж байхдаа нэгэн авга ахтайгаа таарлаа. Зочид буудлын гадаа. Авга минь ажлаа хийж явсан, би ч мөн адил.
Хөөрхий минь үе үе балгадгаараа бас хамаатнууддаа алдартай. Би нэг их юм бодолгүй, буудлынхаа өрөөний хөргөгчнөөс тэнд байсан шар айрагнуудыг нь, нэг давхрын баарнаас нэг шил юм худалдаж аваад, авч ирсэн япон тамхинаасаа нэгийг, ганц бохьтой гээд л өгсөн юм.
Дараахан нь аавд минь маш их баярласан, хөөрсөн хүн "дүүгээрээ их бахархсан, мөн баярласан, тор дүүрэн бэлэг өгсөн шүү дээ надад" гэж жаахан халамцахаараа л байнга ярьдаг байсан гэнэ билээ. Хөөрхий минь нэг удаагүй, тэнгэрт заларсан даа.
Энэ явдлаас хойш энд тэнд жаахан уудаг ч байсан хамаагүй хамаатан садан, танилтайгаа таарвал дуртай ганц юмыг нь аваад өгчихөж байх юм шүү гэж боддог болсон доо.
Хэр удаан амьдраа билээ? Би дахин хэзээ тэдэнтэйгээ таараа билээ? гэж боддог болсон доо...
Түүнээс би чинь бас л архи гэхээр үстэй толгой арзайдаг үе байсан байсан. Одоо өөрөө улаан дарс "гөвчихдөг" болсон тул толгойтой үс арзайх нь эрс багассан. Ха ха.
Уншиж дуусгаад дахин сэтгэгдэл бичиж магад л юм.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿