2024年7月18日木曜日

Царай муутай

Түрүүчийн зурагт хуушуурын зураг байгаагүйд, гайхсан уу? Хэ хэ. 

Хээрийн гал тогоонд галаа тохируулж чаддаггүй, мөн халуун энэ тэр гэдэг шалтгаанаар хуушуур маань жаахан хар. Царай муутай болсон ч амт нь тун дажгүй байсан.

Мах ихтэй, бандгар хуушуур болсон. Өөртэйгөө адил хөвсгөр хуушуур чимхэв би ч. Хэ хэ. 

Зөндөө мах гурил үлдээд, авч хариад маргааш нь банш чимхэж, шарж идсэн.

Зээ, нийслэл салатанд дуртай хүмүүсийг үнжий. Жингээ хасах хэтийн болон ойрын зорилттой хүн чинь "ээ л дээ, төмсөөр яах юм бэ" гэж зүтгээд дийлээгүй. Олонхийн саналаар хийв. 

Огт амсаагүй гэж худлаа хэлэхгүй ээ. Бага зэргийг амссан. Хань ижил л хамгийн их идсэн байх. Хо хо.

За ингээд наадам дуусав, бидний. Хар халуунд хуушуур хийж иднэ гэдэг ч маш их эр зориг шаарддаг тул, амжилттай наадамласандаа маадгар байна өө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿