Өөртөө ахадсан амлалт өгчихсөн хүн чинь номноос өөр зүйл бичихээ байлаа шүү тийм ээ? Хэ хэ.
Манайхан чинь шар мэдээнд илүү хандалт сайтай байдаг даа. Ойр зуурын сонин сайхнаа бичвэл их уншигдах юм болов уу? Хэ хэ.
11,12,13 гэсэн гурван өдөр амраад. Төвлөрч юм хийж чадахгүй тул номоо л дэлгэж өнжив. Угтаа төвлөрч суугаад үзүүлээд өгье гэж боддог ч, гэрт өнжихөөр нэг л эв зүйгээ олохгүй юм өө.
Тиймээс ажлын өрүүдэд дуртай гэж юүхэв. Та нар ямар вэ?
Хандлага чухал тул амралтын өдрийг ч маш сайхан өдрүүд, ядаж л номоо барьж авна, аяга угаагчаа нэхдэг өдөр гээд дурла гэж тархиндаа суулгахыг хичээв. Хи хи.
- Хэнтэй цагийг өнгөрүүлж байна вэ? Ихэнх хүмүүс хамт цагийг өнгөрүүлж буй хүнтэйгээ бага багаар адилхан болдог гэдэг нь гарцаагүй үнэн.
Хүүе л дээ, би бага зулзагатайгаа адилхан болоод байх шиг байна шүү. Япон хэлний минь үг яриа, өгүүлбэр зэрэг нь гэрийнхээ гишүүдтэй харилцдаг хэдхэн л өгүүлбэр дунд эргэлдээд нэг л сайжирч өгөхгүй байх шиг санагдана өө.
Тийм болохоор л номын санг нүүлгэх нь холгүй баахан зурагт ном зээлж ирээд уншиж өгдөг. Нэг номноос ядаж нэг мэдэхгүй үг, хэллэг сурах санаатай.
Ажил дээр үү? Ажил дээр ч нэг их чалчаад байхгүй ээ. Эд нар чинь ажлын цагаар "фийка" нэг их хийдэггүй. Эд нар ч гэж дээ, манай ажлынхан. "Фийка" гэж юу вэ гэж бодсон уу?
Энэ тухай ном уншаад, блогтоо бичсэн тул ороод уншихыг бодоорой.
- Хандлага чадварыг орлож чадахгүй.
Энэ ч мэдээжийн хэрэг тийм ээ? Хэдий маш зөв хандлагатай байлаа ч чадваргүй, чадвараа хөгжүүлэхгүй бол ажил ч, амьдрал ч дэвшин хөгжихгүй байх өө.
- Хийж чадна гэсэн бодол бол хандлага, харин бодитоор хийж бүтээх нь ур чадвар. Амжилтанд хүрэхийн тулд хандлага, ур чадвар хоёулаа хэрэгтэй.
Үнэн үнэн. Хэдийгээр би хэл усаа сайжруулах юмсан, өдөрт ядаж ганц ч болов шинэ үг цээжлэх юмсан гэдэг хандлагатай ч, түүнийгээ ашиглаж, гаргаж, туршлага суухгүй болохоор ур чадвар минь нэг л ахиж өгөхгүй л байх шиг санагддаг өө.
Нэг л өдөр үзүүлээд өгнө дөө. Санаж явбал бүтнэ. Хэ хэ.
- Хандлагаар юуг өөрчилж болох вэ?
1. Хандлага амдралыг үзэх үзлийг өөрчилнө.
2. Хандлага хүний харилцааг өөрчилнө.
3. Хандлага амьдралын сорилт шалгууртай нүүр тулах аргыг өөрчилнө.
4. Хандлага ялгааг бий болгоно.
- Хандлагын 5 саад
1. Гутрал
2. Өөрчлөлт
3. Асуудал
4. Айдас
5. Бүтэлгүйтэл
Эдгээрийн тухай дэлгэрүүлж бичсэн байсан. Би харин блогтоо бичихгүй ээ.
Ингээд л уншихад айдас бол байна. Юунаас ч юм нэг зүйлээс айдаг тийм ээ, бид. Яг юу вэ гэхээр бас хэлж мэдэхгүй. Бүтэлгүйтэх вий гэхээс айна, гутралд орчих вий гэхээс айна, асуудалтай тулгарах вий гэж айна, айдсаасаа айна.
Жижиг сажиг олон айдаснаасаа ямар нэгэн аргаар салчих юмсан дөө. Тэгж чадвал би ч "алаад өгөх"-өөр л байна. Хэ хэ.
- Өөрчилж болохгүй зүйлийг хүлээн зөвшөөрөх амар тайвныг, өөрчилж болох зүйлийг өөрчлөх зүрх зоригийг, мөн өөрчилж болох эсэхийг тунгаах оюун ухааныг хайрлаач.
Райнхолд Нибер гээч хүний залбиралаар энэ номын тэмдэглэлээ дуусгая. Учир нь би энэ залбиралыг 2 жилийн өмнө хаанаас ч юм олж уншаад, цаасан дээр тэмдэглэж авсан байсан.
Гэтэл энэ номны сүүлийн хэсэгт бичигдсэн байна лээ. Мэдээж өөр бусад ном товхимолд ч бичигдсэн байхыг үгүйсгэхгүй. Учир нь АА-н уриа лоозон болсон гэсэн байна лээ.
Уншигч олондоо ч мөн адил хандлагаа эргэж харан, зөв хандлага байна уу? гэж тунгаахыг хүсье. Дэлгэрүүлж мэдмээр байвал номыг нь худалдаж аваад уншаарай. Нэг их хүнд биш, гялс уншигдана.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿