2025年1月13日月曜日

Төрсөн өдрийн бэлэг

Төрсөн өдөр минь саяхан тохиогоод өө. 

Тэгсэн монголоосоо санаандгүй байж байгаад ёстой гоё тансаг бэлэг хүлээж авсан. Дуртай өнгөө сонгож байгаад л эрхлэв. Намайгаа эрхлүүлдэг та бүхэндээ маш их баярлалаа, гялайлаа. 

Би ирэх жилийн 2026 оны дугаарыг худалдаж авна гэж бүр төлөвлөөд биччихсэн байсан юм. Энэ жил монгол дахь төгрөгийн данс минь жаахан бололцоогүй байсан юм л даа. Тэгээд ирэх жил л "заавал" гэж өөртөө тангаргаласан байсан юм. 

Тэгсэн чинь бэлэг шүү, өгөөд явуулна аа гэж зохиогч нь өөрөө бичээд. Би наанаа нэрэлхсэн ч дотроо маш их баяр хөөртэй байсан шүү. Японд удсаных бага зэрэг япон зан бий. "Хүнд, бусдад төвөг удахгүй байх". 

Гэхдээ л яаж ийгээд л төвөг удна удна. Тийм юм ч хэрэгтэй байна, тэндээс ч тийм юм аваад хүргээд өг гээд л. Харьцангуй монгол дахь элдэв "юмнууд"-аа цэгцэлчихсэн тул хүнд төвөг удах минь гайгүй цөөрсөн л дөө. 

Тэгсэн чинь эсрэгээрээ тийм ном тэгж аваад, тэнд энд хүргээд өгчих гэж гуйдаг төвөг нэмэгдчихсэн. Хэ хэ. 

Бас нэгэн хөөрхөн гэр бүлээс бялуу аваад идчихсэн. Хо хо. Угтаа бид бялуугүй тэмдэглэх гэж байсан юм. Бид ч гэж дээ томчууд л дураараа тэгж шийдсэн хэрэг. Учир нь 12 сарын эхнээс авахуулаад л амттан идсэн болохоор жаахан завсарлах санаатай...

Тэгсэн бага зулзага хоолоо идэж байснаа бялуу байхгүй юм уу? Аваагүй юм уу? Бялуугүй төрсөн өдөр гэж юу байсан юм? Уйтгартай биз дээ? гээд л урвайгаад, унжийгаад, бүр яг унтах нь ээ. 

Тэгэхээр нь тэсэлгүй хэллээ, тэр ах нь бялуу авчирч өгсөөн, бялууны лаа үлээнэ ээ л гэлээ. Шууд нүд нь сэргээд ирж байна шүү. 

Одоо нэг сар төрсөн өдөр энэ тэр байхгүй. 3 сараас төрсөн өдрүүд үргэлжилнэ. Бялууг ч төрөл төрлөөр нь иднэ гэж бодохоор хөөрхий миний биений минь өөх нэмэгдэнэ дээ. Ха ха. 

Монголоос ирсэн бэлэгнийхээ тухай тусад нь бичнэ. Үнэхээр тансаг тул. Мөн ажил хэрэгч хүмүүст тэр дундаа бүсгүйчүүдэд маш хэрэгтэй эд. Чадварлаг, ажил хэрэгч бүсгүйчүүд олноор төрөн гарч, нийгэмдээ эерэгээр нөлөөлж, манлайлж буйд ихэд бахархаж буй бөлгөө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿