Зээ би хоёр ч номын сангийн хооронд гүйдэлтэй болсон. Өдөр ажлынхаа ойрхон номын санд өдөр бүр очиж ном өгч авдаг болов. Аминдаа алхалтынхаа тоог нэмж буй нь тэр. Түүнээс нэг их ном уншаад байгаадаа биш шүү.
Өрсөлдөгчид минь тайван амгалан байж болно шүү. Хи хи.
Энэ жил эрүүл мэнддээ бага сага анхаармаар ч юм шиг санагдаад. Жингээ бага багаар хасах зорилготой. 2023 онд 3 кг нэмсэн. 2024 онд тэрхүү 3 кгаа хассан амжилттай.
2025 ондоо нэмээд 3 кг хасаад түүнийгээ буцаагаад нэмэлгүй хадгалах. Үүний тулд өдөрт 10.000 алхалтаа байг гэхэд ядаж 7000 алхалттайгаар өдрийг үдэх. Эхэндээ 6000 гэж тогтоосон байсныгаа саяхнаас 7000 болгосон.
Гэхдээ зүгээр суугаад байвал яагаад ч 7000 гэсэн тоонд хүрэхгүй юм билээ. Ялангуяа гэртээ амарч буй үед. Заримдаа тоондоо хүрэхгүй ээ. Тэр үедээ хэт их бухимдалгүй, өө ийм үе байх гэж тоохгүй байхыг хичээж буй. Эсрэгээрээ бухимдаад байвал стрессдээд, хэт их амттан идчих гээд байдаг тул.
Ажлын өдрийн алхалтынхаа тоог гүйцээхийн тулд зулзагатаа зээлж авсан номоо орой нь уншаад маргааш нь тэрхүү уншсан ганц номоо номын сан орж буцааж өгөх гэж алхахаар овоо хөөрхөн алхалт болно.
Ойрхон тул 500 гаран алхалт. Ингэхдээ шатаар дээш доош уруудах гэх мэтээр тархиндаа дадал суулгаж өгнө.
Үлдсэн жаахан минутанд нь номоо уншина. Нэг хэсэгтээ иймэрхүү аргаар алхалтынхаа тоог нэмэх санаатай үзэж тарж байна. Мөн нэг давхарт байдаг 00 орох гэх мэт. Хааяа залхуураад ойрхон 00 орно оо.
00-д хааяа санахаараа мөрний дасгал хийнэ ээ. Гэхдээ ихэнхдээ мартана аа. Яахав мартаж санаж явсаар дадал болгочихвол ч тийм ээ?
Багыгаа төрүүлээд нэмсэн жин минь огтоос хасагдахгүй байна өө. Найзууд ирж идэж уусан жингээ бол хассан, саяын шинэ жилээр харин нэмэгдээгүй байдаг шүү. Бөөн баяр.
Ямар сайндаа өөрийнхөө төрсөн өдрөөр бялуугүй тэмдэглэе ээ гэхэв дээ. Ха ха.
Энэ жил дор хаяж 3 кг, чадвал 5 кг хасахыг хичээнэ ээ. Та бүхэн ч гэсэн хамтраарай. Дэмжээрэй. Ерөөгөөрэй. Би ч та нартаа хамгийн сайхныг хүсэн ерөөе.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿