2025年1月20日月曜日

Талийж байх юм

Хүүе ээ, энэ байцааны үнэ ягаад тэнгэрт хадчихав аа. Бүр нэг жижигхэн бөөрөнхий байцаа 700 иен гэнэ үү? Уур хүрээд худалдаж авах хүсэл төрөхгүй л байна. Овоо ууртай гар уу? 

О.зулзага минь хүртэл байцааны үнийг хараад нулимс гоожих гээд байсан гэсэн. Эвий эвий, өөрийгөө болгох гээд л хичээж байхад нь юмны үнэ нэмэгдээд байхаар тэгнэ шүү дээ. 

Арай ч дээ. Яаж ингэж иргэдийгээ шулж чадаж байна аа. Цалингаа олигтой нэмэхгүй байж. Өөр юу гэж гомдоллож үглэдэг билээ? Ха ха. 

Нээрээ яасан юм болоо? Байцаа тариалалтын эргэн тойронд юу тохиолдох нь энэ вэ? 

Өмнө нь том байцааг 300 гаран иенээр худалдаж авдаг байлаа. Ганц байцаа ч биш 1 ширхэг алим 100 иенээр авч иддэг байлаа. Алим одоо 1 ширхэг нь 200 иен, зарим дэлгүүрт бүр түүнээс ч илүү үнэтэй байна. Алимнаас гарч байгаа. Ойрд худалдаж авч идээгүй. Хи хи. 

Хэсэгтээ байцаагүй хоол хийж идэж байна өө. Хааяа хол ойрын хөршүүд цагаан лууван, кимчиний байцаа? гээд л бас бус ногоо өгөхөөр нь баярлана гэж юүхэв. Эргээгээд л аяга угаагчаасаа бэлэглэнэ. Хүнээс зүгээр юм авах дургүй хүн нь байна өө.  

Ер нь болохгүй бол гадаанаа ногоо тарих уу? гэж ярилцав. Тэтгэвэрт гарахаараа ногоочин болдог ч юм билүү? 

За тэгээд цаашлаад миний дуртай чёко хүртэл шүү. Какао өндөрүүд нь бүр ч талийж байна өө. Хаа нэгтээ өөрийгөө урамшуулж авах юм даа. Нэг сайхан нь гэрийхэн идэхгүй тул хэмнэлттэй. Ха ха. 

Хань ижил заримдаа "над дээр хэмнэчих гээд байх бололтой юм аа" гэж наргидаг юм. Үнэний ортой шүү. Ха ха. 

Ингээд бодохоор цалингаас гадуур нэмэлт орлоготой болохгүй бол ч. Чаддаг зүйл юу билээ? Гэснээс аяга угаагч минь монголд зарагдаж байгаа шүү. Удахгүй монгол дахь аяга угаагчийн салбарыг атгана би. Сонирхвол холбогдоорой. Хи хи. 

Томоор мөрөөдөв, гүйцээ цэг.

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿