Японы Цог жавхлант эзэн хаан эх оронд минь айлчлан буйтай холбоотой би ч бас эндээ ганц нэг өгүүлбэр тэрлэх гээд л.
Гэж эхлээд бичиж оруулах гэсээр байтал эзэн хаан минь буцаад, халуухан сэдэв өндөрлөчихлөө.
Мөн наадмын шүүмжүүд ч эхэлчихсэн. Би ч юугаар дутахав. Гаднаас нь харж буй тул бид асар их мөнгөөр баярлаад байна аа. Үргүй зардал их гаргаж байна өө. Яг хэрэгтэй зүйлдээ мөнгөө зарж чадахгүй байна аа.
Тунгааж бодно биз дээ?
Нэлээд дээхэн эзэн хааны зуслангийн ордны гадаах цэцэрлэгт хүрээлэн. Үүнийг тогтмол арчилдаг, тусгай цэцэрлэгч ажиллуулдаг. Цөөрөмд нь мөрөг загас байдаг. Хаа нэгтээ түүхэн кино авахдаа ашигладаг гэж дуулсан.1907 онд баригдсан ордон. Тухайн үеийн ханхүү ирж буудалладаг байсан. Хожмоо эзэн хаан болсон. Орчин үед элдэв арга хэмжээ зохион иргэддээ үйлчилдэг.
Энэ өдөр хоёр дахь зулзагын сургууль хорооны оршин суугчдад зориулсан дуу, бүжиг, найрал хөгжмийн бяцхан тоглолт үзүүлсэн.
Яг энэ цагаан ордон засвартай байсан.
Энэ удаагийн суугуул нутгийн эзэн хааныг сайхан хүлээж авсанд тун их баяртай байна өө. Тусламжийг нь зөндөө л хүртэж байгаа улс. Ингэж хэлэхээр тархиа угаалгачихаж гэж хэлэх хүн байдаг.
Дотроо байгаа сонин сонин "олны танил"-даа тархиа угаалгаад байгаа шүү л гэж хэлмээр байдаг даа.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿