Долоо хоногт нэг удаа очиж 30 минут хичээллэнэ. Гэртээ тэр бүр давтахгүй ээ.
тайлан нь ойртохоор л сар гаран өдөр бүр давтана. Гэхдээ хангалтгүй ээ, тоглох "ая"-аа хэд дарснаа тоолчихно. Насныхаа тоогоор дарж нэг үзнэ. Онгирохоороо 10 удаа дарна гэж томроно. Яг дараад суухаараа гэнэт л залхуурна. Хэ хэ.
Эгч яахав, өөрийн дураараа үе үе давтана. Ер нь хичээлээ хий, төгөлдөр хуураа давт гэж байнга үглэхгүйг хичээж буй. Үе үе уур хүрэхээрээ нэг сайн хэлж өгнө.
Ээж аавын санаагаар бол төлбөрийг нь төлөөд, хүргэж өгч аваад, гэрт нь ижижг боловч төгөлдөр хуур авч тавиад, багш нь олдоод гээд бүхий л боломжоор хангаад өгчихөж байхад үглүүлэлгүй хичээнгүйлэн суралцаад явчихмаар. Хо хо.
Эхний зурган дээр харагдаж буй цэцгийн баглаа. Тололт дуусахад сурагч бүр нэг нэг цэцэг сонгож авна. Мөн ууттай бэлэг авна. Жижигхэн бялуу, төгөлдөр хуухр, ноот гэх мэтийн зурагтай харандаа, наалт гэх мэт зүйлс байна, ихэвчлэн. За тэгээд мэргэжлийн төгөлдөр хуурч болох биш дээ? Огт дарж сураагүй байснаас л дээр юм даа, хөгжмийн боловсролтой болоод гэж бодон ижий аав нь өөдрөгөөр бодон зүтгэх байна дөө.
Ямартай ч намайгаа бодвол соль тулхүүр, до рэ ми гээд таньдаг болчихвол ч тийм ээ?
Зулзагуудтай ээж аавуудад амжилт хүсье. Түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿