Японд ажиллаж амьдардаг найз дүүгийнхээ гэр бүлд зочилж очоод дайлуулж цайлуулсан. Миний дуртай амттан, хоол гээд л би ч гал тогоонд санаа зоволгүй, сайхан идэж уусан. Хэ хэ.
Мөн бидэнд зориулж өвөрмөц бөгөөд амттай "архи" бэлдсэн байсан. Уугаагүй, амссан. Хи хи. Ууж идэхээ багасгах гэсэн хэтийн зорилготой би.
Японд хүлээн авалт, чухал арга хэмжээнд ийм торхтой архиар дайлдаг. Тайзан дээр "бүдүүн дарга" нар гараад, торхтой архийг задалдаг юм. Тэгээд модон дөрвөлжин "хундагана"-д хундагалаад тулгацгаана.Би ч ажлынхаа буянаар олон улсын арга хэмжээнд энэхүү "ёслол"-ыг ойроос харж байсан. Ажил болохоор амсаж байсан ч амтыг нь мартсан байна өө. Мэдээж бие биенийхээ эрүүл мэнд, аз жаргал, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөж тулгацгаана.
Энэ удаагийн торхи хөөрхөн жижигхэн. Дээрх хүлээн авалт зэрэгт уудаг торхтой архи нь маш том. Зогсож байгаа хүний өвдгөөр нь татдаг байх шүү. Мартчихаж.
Энэ удаагийн торхи хөөрхөн жижигхэн. Дээрх хүлээн авалт зэрэгт уудаг торхтой архи нь маш том. Зогсож байгаа хүний өвдгөөр нь татдаг байх шүү. Мартчихаж.
Таглааг нь нэгэн зэрэг цохиж онгойлгодог. Тайзан дээр гарсан хүн нэг бүр жижиг алх шиг зүйл бариад, түүгээрээ тагийг нь цохино. Гэхдээ байна аа, тэр торх нь гадуураа том олсоор бэхлэгдсэн байдаг. Түүнийг нь эхлээд хайчилна.
Яг дээрх зурган дээрх шиг... Кагами бираки гэж хэлдэг, энэ торх онгойлгох үйлдлээ. Тусгай шанагтай. Энэ шанагаар нь хутгаж хундагална. Амсар нь нэлээд том хундага байх хэрэгтэй юм билээ. Яагаад том дөрвөлжин модон хунгаданд уудгийг нь сая уухдаа л мэдлээ шүү дээ. Хи хи.
Хүүхнүүд бид өндөр гонзгой, гуалиг хундаганд уусан чинь хундагалахад хэцүү юм билээ. Гадуур нь асгараад. Шинэ зүйл мэдэж авсан аялал байлаа. Баярлалаа. Дүү нартаа.
Өө тийм, амттай байсан шүү. Дахин баярлалаа.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿