Ямартай ч саяын өнгөрдөг хагас бүтэнд сайнд ууланд гарав. Бүтэн нэг жил уулзаагүй уулынхаа хэдтэй уулзаж, сонин сайхнаа ам уралдан л ярив.
Харих замдаа эндхийн намрын өнгийг сэтгэл зүрхээрээ мэдрэхийг хичээв. Кооёо хэмээн нэрлээд моддын навчисыг өнгөө хэрхэн хувирган, байгаль дэлхийгээ хэрхэн чимж байна гэдгийг үзэж харж, мэлмийгээн, сэтгэлээн баясгадаг улс аа япон хүмүүс. Бид ч удаж байгаагийн хэрэг юу билээ? Усыг нь уувал ёсыг нь дагаж баясна. Энд тэнд явахдаа блогтоо оруулах гэж зураг дардаг минь хэвээрээ. Уншдаг нь харин хэд бол? Гэж бодогдоно үе үе. Байнгын уншигчдадаа харин ямагт талархаж явдаг шүү. Баярлалаа.
Уулнаас бууж, харих өдөр минь бороотой, бүрхэг өдөр таарсан. Хэдий тийм ч бууж зураг дарахаасаа халшрахгүй ээ. Хойрго зангаа засах гэж хичээж буй ч заримдаа хойрго зан минь хөдөлнө өө гэж. Саяхан бас Батцэцэгийн "Хойргошилд цэг тавих" гэдэг дугаарыг нь сонссон хүн байна даа. Гэснээс хойрогшил гэж бичих үү? Хойргошил гэж бичих үү? Миний бичсэн зөв байх гэж бодоод. Батцэцэгээ "хойрогшил" гэж бичсэнийгээ засаарай.
Олж унших болов уу даа? Таньдаг нэгэн нь уншвал хэлээд өгөөрэй. Хэ хэ.
Энэ зураг тухайн өдрийн оргил зураг байсан. Дороо голтой. Модод нь алагласан. Алсад манан татаастай. Байгалийн өнгө үзэмж хосолсон байна уу? Зураг дарах мэдрэмж, авъяас байна уу? Хэлээд өгөөрэй. Байна гэвэл мэргэжлээ солих уу? Шинэ хоббитой болох уу? Шийдмээр байна өө. Ха ха.
Намрын өнгөний тухай бичиж явсан хүн хадуураад байна.
Шав шаргал навч ховор таарна. Ажлын гадаах шар навчны зургийг дарах гээд л мартчихаад яваа юм байна шүү. Шаргал өнгө харахаар эх орны минь, төрөлх хотын минь гудамжны модод л санаанд буудаг даа. Гэм нь одоо ширэнгэн барилгууд нь олшроод моддыг нь сугалаад хаячихсан дүр зураг л буух гээд байдаг болж дээ.
Дараагийн бичвэрт өөр бусад ганц нэг зурагнаасаа оруулна аа.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.



goe yumoo end tsasaar shuuraad allaa hihi ,hoho ,haha yaj ineemeer yumdee huiten bna shuu, zurag ih oruulaarai goe shuu
返信削除