Ядаж сонирхолтой, хурдан уншаад, оны эцэст тайлангаа тавихдаа ганц хоёр ном ч гэсэн нэмж хэлэх санаатай. Бас л санаатай байна уу? Хэ хэ.
Тэгээд ч оны эцэс болоод тайлангаа бичих өдөр ч ойртож байна. Олон олон ном уншина гэсэн амлалт минь хэр амжилттай болсныг тайлагнана аа, та нартаа. Номыг уудаг хүмүүсийн дэргэд бол шалихгүй л дээ. Тийм ээ?
Энэ жил ч аварга уншигч болоод зөндөө зөндөө номоор шагнуулах юмсан гэж мөрөөдөнхөн сууна.
Энэ зурган дээрх химийн элемент их зүгээр санагдаад өө. Дараа номын дэлгүүр орохдоо худалдаж авна аа. Тэгээд гэрийнхээ ширээний хулдаасан дор тавиад, гэрээрээ үе үе хараагаа бэлчээж, нэг ч гэсэн зүйл мэддэг болох минь, тийм ээ?
Энэ зурган дээрх химийн элемент их зүгээр санагдаад өө. Дараа номын дэлгүүр орохдоо худалдаж авна аа. Тэгээд гэрийнхээ ширээний хулдаасан дор тавиад, гэрээрээ үе үе хараагаа бэлчээж, нэг ч гэсэн зүйл мэддэг болох минь, тийм ээ?
За оршлоо өндөрлөөд гол агуулгатаа орох минь.
Хохирогчийн сэтгэлгээнээс салах эхний алхам бол юу ч тохиолдсон бай түүнийг хүлээн зөвшөөрөх юм. Гэхдээ энэ нь болж буй үйл явдалд дурла гэсэн үг биш. Харин эсэргүйцэхгүй байснаар та "Одоо яах вэ?" гэсэн асуултын хариултыг олоход шаардлагатай цаг зав, эрч хүчийг олж авна. Товчхондоо нэг газраа гацах бус урагш алхаж эхлэнэ гэсэн үг.
...Гэхдээ өөрийгөө мартаж болохгүй. Тэгээд ч таныг өөрөөс тань илүү хайрлах нэгэн үгүй бөгөөд ганцаараа төрж, ганцаараа үхэх нь үнэн. Иймээс та өглөө бүр өөрийгөө толинд харж заншаарай. Ингэхдээ нүд рүүгээ эгцлэн харж байгаад "Би чамд хайртай. Би чамайг хэзээ ч орхихгүй" гэж хэлээд өөрийгөө тэвэрч үнсэж байгаарай. Заавал шүү!
Хүүе надад өглөө толинд харах зав байдаггүй, яанам бэ? Хальт хөмсөг зураад, нүдээ бага зэрэг будаад л болно. Ингэхдээ маш яаруу сандруу, хайш яайш будсан болж байна л даа. Нүүрэндээ нэгээс хоёр цаг гаран зураг зурдаг хүүхнүүд та нарыг шүтдэг шүү.
Маргаашнаас ядаж том толиндоо харж байгаад дээрх хоёр үгийг хэлж байя аа. Санахаараа ч болтугай, тийм ээ? Огт хэлэхгүй байснаас л дээр байх...
...Хохирогчийн сэтгэлгээнээс салах өөр нэг арга зам нь ганцаардалтай дасан зохицох юм. Үнэндээ хүмүүс үүнээс хамгийн ихээр айдаг хэдий ч ганцаараа байна гэдэг ганцаардана гэсэн үг биш.
...Сэтгэл хөдлөл гэдэг ердөө л мэдрэмж...
...Ер нь танаас гарч буй зүйл бус харин дотор тань үлдэж буй нь өвчлүүлдэг гэдгийг санаарай...
..."Та яагаад хорт хавдартай болсон гэж бодож байна?" хэмээн түүнийг асуухад аав нь "Яагаад гэвэл, би хэзээ ч уйлж байгаагүй" хэмээн хариулсан гэдэг.
Энэ үг бас л цөөн үнэнийг хэлчихсэн байна уу? Эргэн тойрныхоо эрчүүдээр жишээ авахад л тодорхой. Жишээ нь аав минь нэг их уйлаад байхгүй ч нулимс нь ойрхон. Энхрий хайртай ач зээ нарынхаа тухай хайр хүргэмээр зүйл сонсохоороо л нулимс нь цийлэгнэж байдаг хүн.
Хадам аав минь биднийг үдэж гаргахдаа байнга л нулимсаа арчиж зогсдогсон. Их том бүлтгэр нүдтэй. Ширүүн харцтай хүн нулимсаа арчиж зогсохыг харах сонин байж билээ.
Хань ижил ч мөн адил, уйлахгүй ээ, над шиг. Харин сая өвөл аавыгаа алдахдаа бага зэрэг уйлсан байх...
Би чинь өөрөө эм хүйстэн гэсэндээ заримдаа ч өрөвдөж буйлна, заримдаа ч уур хүрч уйлна. Заримдаа ч шазруун хөдлөөд уйлна. Ха ха.
Эрчүүд минь хааяа дэргэдэх хань ижилдээ туниад ч юм уу? Гомдоод ч юм уу? Эрхлээд ч юм уу? Уйлчихаж бай гэж хэлье дээ. Бидэнтэй л адилхан хүн юм чинь.
Харин хэтрүүлж болохгүй шүү. Хэ хэ. Эрх жаахан, уйланхай зулзагын хажуугаар нэг дэнхийсэн хар юм байсхийгээд л уйлаад байвал хэцүүднэ шүү. Тэсэхгүй сөрсөн базаа хийгээд, үсэртэл нь алгадчихаж мэднэ. Ха ха.
Ингээд өндөрлөх минь. Урт ч биччихлээ. Дараа залхуурахгүй бол үргэлжлэл бичнэ ээ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:
コメントを投稿