2025年12月9日火曜日

Эгдүүтэй зулзага мину зэ

Багахан зулзага минь эгдүүтэй эгдүүтэй. Үе үе мэдээж ааштай ааштай. Хэ хэ. Ганц нэг паянгаас нь бичих үү дээ. Бичиж амжихгүй л яваад байх юм. Нэг мэдсэн сахал самбаа ургачихсан дэнхийсэн том залуу болчих гээд байна шүү. 

Ингэхэд байна аа, жаахан хүүхдүүдийн 3-4 нас нь нэгээс дээш жил үргэлжилдэг бол тийм ээ. Жишээ нь 3 нас хүрээд хоёр жил гаран 3 настайгаа байдаг ч юм уу? Хэ хэ. 

Тэгэхгүй болохоор цаг хугацаа харвасан сум шиг өнгөрөөд, үр зулзагууд минь минут, секундээр өсөөд, багын хөөрхөн зан ааль, авир үйлдэл, үг хэллэг, тансаг сайхан үнэр танар нь алсраад байна өө. 

Саяхан уулын залуутай тоглоод л байсан юм. Би наана нь өөр юм хийгээд анзаараагүй. Тэгсэн ингэж нуугдаж тоглож байсан. Энэ өдөр их сайхан дулаахан өдөр таараад, мань хоёр гадаа наранд ээж хэвтсэн юм. Тэгэх зуураа ингэж тоглосон. 

Эдний нэг хөөрхөн үгтэй дуу байдаг юм, хүүхдийн. "Толгойгоо нуугаад бөгсөө нуусангүй" гэсэн үгтэй. Инээдтэй. 

Хөдөө хээр ууланд ингээд тоглоомоо хүртэл өөрсдөө сэтгээд, олоод тоглочихдог байсан даа бид гэж томчууд нь бага насаа дурсацгаав. Одооны хүүхдүүд чинь заавал нэг "юм"-аар тоглодог болжээ. 

Гэснээс нялх жаахан маамаагийн хөөрхөн хөөрхөн, эгдүүтэй төрхийг хармаар, базаад базаад үнсмээр, үнэрлэмээр болбол дахин нэг маамаа төрүүлэх хэрэг гарах байх даа тийм ээ? гэж хоорондоо ярилцсанаа, гэнэт юу билээ? гэж өөд өөдөөсөө харж "за болих минь чи" болцгоов. Ха ха. 

Түүнээс ч миний насан дээр төрөөд байгаа хүмүүс байна шүү, цаана чинь. Тэгэхээр би залуухан байна уу? Хи хи. 

Санта өвөөдөө захиагаа бичсэн. Тоглоом гэж хэлж нэг үзнэ лээ. Юу вэ? Гэрээр дүүрэн сонин сонин тоглоом байна шүү дээ л гэлээ. Сурагч хүн шүү дээ, угтаа. Эрчүүд гэхдээ үргэлж л хүүхдээрээ байдаг гэчихсэн үү дээ? Эсвэл 60 ч билүү хүрч байж том хүн болдог ч гэлүү? Ха ха. 

Эгч нь үе үе толгойгоо сэгсэрч харагддаг юм. Тэгснээ багадаа их хөөрхөн байж билээ? гээд л өнөөхөө их өднө өө. Өнөөх нь хааяа тоглоомыг нь даахгүй уйлна аа. Уйлж л байг, багадаа уйлж чаддаг байгаа дээрээ сайн уйлж байг гэж боддог болсон. 

Дараа өөр хөөрхөн эгдүүтэй зураг байвал оруулж байгаад дэлгэрэнгүй бичнэ ээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿