Уламжлалт бичлэг. Жил бүр сакүра цэцгийнхээ зургийг оруулж байж сэтгэл амардаг шүү. Энэ жил ч эрүүл саруул, амжилт бүтээлээр арвинтай, ямар ч байсан мэлмийгээ баясгаж чадлаа гэж урам зориг авна...
Энэ жил хэдэн монголчуудаараа цуглаж сакүрагаа үзэж баясцгаав. Шинэ оюутан гэр бүл нэмэгдсэн. Одоогоор ямаршуу ааш араншинтай улс болох, нөхөрлөж болохоор улс уу? Замын дундаас салцгаах нэгэн үү гэдгийг хэлж эс мэдэх. Олон жил хүний нутагт амьдрахдаа юу эсийг үзэхэв, эгч нь. Ха ха.
Энэ л уулын бэлд олон хаврыг үдэж байна дөө. Олон ч монголчуудтай танилцаж, нөхөрлөсөн. Заримтай нь сайхан нөхөрлөж байна. Зарим нэгтэй нь замын дундаас салцгааж байна өө.Яахав шинээр ирсэн зарим нэгэнд нь мэддэг зүйлсээ хэлээд, боломж гарвал туслаад. Хүүхэдтэй бол бүр л их туслахыг хичээдэг дээ.
Эрт цэцэглээд эрт хагдрах янзандаа орчихсон. Учир нь заавал дундуур нь салхитай, бороотой өдөр байх юм. Нэг өдөр чинь орд харш гэрийг минь хийсгэчих гээд айхтар салхилсан. Бүгд л гэр орноо нурах вий гэж санаа зовох бус харин биднийг цуглахаас өмнө сакүра цэцэг нь уначихлаа даа гэж санаа зовсон байгаа юм.
Аргагүй шинээр ирсэн айл гэдэг нь мэдэгдээд монгол хоолоо хийж ирсэн. Удсан хүмүүс нь будаа мудаахан бөөрөнхийлсхийгээд л бэлэн хоол худалдаж аваад ирчихдэг юм. Гурил зуурч элдэнэ гэдэг чинь асар их хөдөлмөр, цаг зав шаардана. Ха ха.
Бүр борцтой цуйван гэж байгаа. Хил гаалиар азаар ороод ирсэн байна лээ. Жаахан хүүхдүүдтэй явсан болохоор нь айхтар шалгаагүй байж магад гэж бодов. Хо хо.
Ажилдаа ирж очихдоо мөн сакүра цэцгээ хараад, баяссан. Саяхан нэлээд хөдөө газар луу давхихдаа мөн үзэсгэлэнтэй цэцэгтэй таарсан. Зав гарвал зураг оруулна аа.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.



0 件のコメント:
コメントを投稿