Хичээл ном эхлээд жигдрэх тийшээ хандаж л байна.
Бүгд бор бүрнээ анги дэвшив. Үзүүлээд өгнө өө гэж бодоод байх шиг, бодит байдал дээр хаваршаад, нойр нь хүрээд байх шиг. Ижий яахав кофе ууж нойртойгоо тэмцээд, ямартай ч өдөртөө унтчихалгүй нэг юм оройд орлуугаа яаран яаран орж байна.
Нэг мэдсэн л өглөө болчихсон байх юм.
Урин дулаан хавар цаг юм болохоор энд тэнд гоёмсог цэцэгс өнгө алаглаж байна өө. Ажил руугаа алхах зуураа айлын гэрийн гадаах цэцэгсийг харж баясаад, зарим нэгийг нь ширлэн нүүрлээд дарсан. Яадаг юм. Хо хо.
Түүнээс хувийн мэдээлэл, айлын гэрийг гаднаас нь хараад хүмүүс мэдчихнэ энэ тэр гээд сүржигнээд унаж мэдэх л хүмүүс.Энэ алтан зул цэцэг бас л тод гоёмсог өнгөтэй байх юм тийм ээ. Үнэхээрийн хараа булааж чадаж байна лээ. Алхаж байхад бас нэг айлын гадаах алтан зул хараа булаасан. Дараа санавал зураг оруулна аа.
Нэгэн танихгүй айлын гадаах хашааг давж ургасан цэцэг. Эд нар гэрээ тойруулаад мод тариад, тэр нь хашааны үүрэг гүйцэтгэх нь ч бий. Цемэнтээр хашаа хороо барьчихсан айл ч байдаг. Гэхдээ хичнээн цемэнт байлаа гээд заавал нэг мод суулгасан байна. Тухайн айлын гэрийн эзэгтэйн сонирхол яваад байх шиг.
Цэцгээ ойроос дарсан нь. Нэр усыг нь хэлж мэдэхгүй байна өө. Цэцэгчин улсууд л сайн мэдэх байх. Би ч гэртээ байгаа ганц мөнхрөө цэцгээ үхүүлчих гээд сандаргаад байх юм. Хааяа нэг харахаар нэг мөчир нь муудчихсан байх юм. Байнга арчилж зүлгэж амжихгүй байна л даа.
Хамгийн гол нь сонирхол, хүсэл зориг нөлөөлөөд байх шиг. Ном шигээ дурлах хэрэгтэй байх юм. Хичээнэ ээ.
Та бүхэн ч гэсэн блогоор минь шагайж, гоёмсог цэцгээр мэлмийгээ баясгаарай.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.



0 件のコメント:
コメントを投稿