Алтан 7 хоног дуусав. Эхний гурван өдөр нь бороотой, жаахан онцгүй байлаа. Ойрд уулзалдаагүй хүмүүстэйгээ уулзалдаж, буу халж, хов базаж, ууж идэж өнгөрөөв.
Сүүлийн хоёр хоногт нь "фракц"-аараа салхинд гарч, хорхог хийж идэв. Халуун чулуу атгав.
Точиги мужаас илгээсэн мөөг. Шийтакэ мөөг. Англиар нь ч шийтакэ гэдэг юм байна тийм ээ.Гэрийнхэн минь мөөгний бүхий л төрөлд дуртай. Өдөр тутамдаа мөөг их иддэг. Сүүлийн үед шимэжи мөөг их идэж байна. Заримдаа эринги, эноки гээд л мөөгнүүд иднэ.
Орчуулгуудыг нь сайн хэлж мэдэхгүй байна өө, мөөг л бол мөөг. Хэ хэ.
Уулынхан маань ингээд бүрж шараад иддэг. Би бол гэртээ ингэж шардаггүй л дээ. Дараах тосоо яах билээ? гэж мэгээд л залхуурчихдаг. Дуртай юм болохоороо зөндөө л идлээ. Гэснээс юмны үнэ өсөөд энэ шийтакэ мөөг ч бас нэлээд үнэтэй болсон. Өдөрт тутамдаа өөр төрлийн мөөг идээд, үүнийг хааяа нэг, цалин буухаар, хямдарсан таарвал л худалдаж авч иддэг болсон. Жавхлан юм аа, нээрээ...
Тахианы махаа бас ингээд шарж их иднэ ээ. Би нь залхуу юм болохоороо бас л ингэж шардаггүй. Хааяа гарч раамэн идэхдээ хамт захиалж иддэг.
Тахианы махаа бас ингээд шарж их иднэ ээ. Би нь залхуу юм болохоороо бас л ингэж шардаггүй. Хааяа гарч раамэн идэхдээ хамт захиалж иддэг.
Ногоотой хамт хуураад л, энгийн хоол л хийхдээ сайн шүү би. Хайрч хуурах ч үгүй, бага зэрэг жигнэсгээд л болдог. Аминдаа өдөр тутамдаа идэх ханасан тосоо багасгаж буй нь тэр.
Тэртэй тэргүй олон янзын амтлагч байхад тийм ээ? Япон айлуудыг бодвол кетчуп иддэггүй, майонез идэхээ больсон гээд л хичээж л байна.
Хааяадаа айлд, гадуур бол нэг их маяглаад байлгүй, амтархан идчихдэг. Дайлж цайлж буй айлынхаа хүмүүсийн хөдөлмөрийг хүндлээд л...
За нэг л их уусан, идсэн зүйл л бичдэг болчихсон ч гандан буурахгүй л бичих юм шүү. Өөр сэдэв ч алга л даа. Ха ха.
За нэг л их уусан, идсэн зүйл л бичдэг болчихсон ч гандан буурахгүй л бичих юм шүү. Өөр сэдэв ч алга л даа. Ха ха.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.



0 件のコメント:
コメントを投稿