2026年6月15日月曜日

Сэрүүхэн сайхан

6 дугаар сарын эхний хэдэн өдөр сайхан сэрүүхэн байна шүү. хэр удаан үргэлжлэх бол? гэж айдас хүйдэс бол байна байна...

Удахгүй халаад эхлэнэ гэж бодохоор, амжуулаад хэдэн ном уншчих юмсан гэж бодсон ч. Хувь хувьсгалын ажил их л байна. Тайлангаа бичээд л явах тул шагайж л байгаарай, үүгээр минь. 
5 дугаар сарын дундуур билүү? Сүүлээр билүү? Шилжээд явчихсан нэг нэгжийнхээ даргатай, мөн хэдэн жилийн өмнө монгол хариуцаж ажиллаж байсан залуутай гээд гурвуулаа уусан үеийн ундаа. 

Нэг сайхан нь япончуудын залуус нь иймэрхүү сул амттай дарс уух нь олон. Хатуу юмаар шахаад байхгүй, уухгүй байсан ч нэг их юм хэлэхгүй амар. Тухайн хүндээ тааруулаад л уувал уугаад, хоолловол хооллочихно. 
Энэ их сонирхолтой санагдсан. Хэ хэ. Бүгд л өхөөрдөж зураг дарав. Амт нь тун догь. Амны цангааг бол тайлахаар л юм билээ. Намайгаа болсон болоогүй зураг дарж явдгийг мэддэг дарга маань, их дэмжиж "хөөе, зураг дарахаа мартав аа?" гэж сануулсан. 

Мань хүн өөрөө мэргэжлийн том зургийн аппараттай. Хааяадаа зураг дардаг гэсэн. Том хотоос шилжиж ирсэн. Бид ч гайхаад л асуудаг гэж байгаа. Яаж яваад энэ хөдөө газар ирчихсэн юм бэ? гээд л...
Өөдөөс нь харахад нэг иймэрхүү. Ингээд хэрчээд хөлдөөчихдөг байх. Бараг гэртээ ингэж хэрчиж хөлдөөчихөөд, найз нөхдийгөө ирсэн үед дайлж болохоор гоё санаа болохоор. 

Намар хэдэн найзууд манайд цуглах ээлжтэй. Мартчихалгүй байвал ингэж дайлахыг хичээнэ ээ. Чавганы дарс энэ тэрээ гэж байнаад мартчих л байх л даа. Дараа нь л өө тэгдэг байж гэж санадаг болж, насны намар нь гадаа ирээ юу даа гэмээр л мартана үе үе.

Нэг хэсэг гүзээлзгэнэтэй мөс хөлдөөж ирээд л дарсандаа хийж найзуудыгаа дайлдаг байж. Хэзээнээс гүзээлзгэнэтэй мөс хөлдөөхөө больчихов оо? Насны намар гадаа ирээд, ядраад байдаг болсных ч байж магад. Хэ хэ. 

За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿