2026年7月8日水曜日

Багт хүний намачнлал

5 дугаар гуравхан ном уншсан байна. 6 дугаар сардаа 4 ном. 7 дугаар сардаа 5 ном унших төлөвлөгөөтэй. Учир нь 1 ном дутуу уншсаныгаа нөхөх санаатай. мөн сард дор хаяж 4 ном уншина гэж төлөвлөснийгөө аль болох тасалдуулахгүй байх санаатай. 

Ном унших тал дээр сахилга баттай явчих санаатай. Ганц зүйл дээр ч гэсэн дээ, тийм ээ? Мөн сүүлийн үед бас нэг зүйл дээр сахилга баттай хандах гэж оролдож буй. Оройн 18 цагаас хойш хүнд хоол идэхгүй байх санаатай. Хичээнэ дээ...

7 дугаар сарын эхэнд буюу 4 хоногт уншиж дууслаа. Галт тэргээр ирж очих нэг ажилд явахдаа цүнхэлж яваад уншсан нь, мөн уг ном жижиг ном байсан тулдаа гараагаа амжилттай эхлэв. 

Бас л өвөрмөц ном уншчихлаа. Сүүлийн үед уншаад байгаа номнууд нэг тийм зэвүүн, өвөрмөц, ойлгоход хэцүү номнууд байна өө. Ялангуяа энэ дэлхийн гэгдэх, чухам том шагналтнуудын номнууд нь. 

Түүнээс монгол зохиолчдын номнууд нь, түүн дотроо эртний зохиолчдын номнууд урамтай. Нэг ёсны бясалгал болоод л явчихна. Хэ хэ.

Мишима Юкио гэдэг зохиолчийн "Багт хүний наманчлал". Би энэ хүний нэрийг үнэнийг хэлэхэд сонсож байгаагүй ээ. "Ном уншдаггүй"-г минь хэлээд, гэрчлээд буй хэрэг. 

Мөн дээхэн үед зохиолчид нь нэг их сонин байгаагүй ээ. Номын агуулга л чухал байсан. Харин номын клубийнхэнтэйгээ учирснаас хойш тухайн номын зохиолч нь, орчуулагч нь, редактор нь гэх мэт хүмүүсийн анзаардаг, ядаж л нэр усыг нь тогтоодог болж эхэлж л байна. Дэвшил мөн биз дээ? 

Мишима Юкио өөрөө их өвөрмөц хүн байж. Санаа, үзэл бодол, мөн бэлгийн чиг хандлага нь гээд л...

Уг зохиол нь ч түүний намтарчилсан бүтээл юм байна. Бэлгийн чиг хандлагынх нь адармаатай мэдрэмжийн тухай гарна. Энэхүү бэлгийн чиг хандлагын асуудал хүний, бусдын, надад хамааралгүй асуудал биш тийм ээ? 

Жишээ нь хөвгүүдийн гар хангалга...

Мэдээж охид ч мөн гар хангалга хийнэ. Хүн болгон л хийдэг гэсэн...

Хэрэв миний зулзагууд ийм хандлагатай болчихвол яанам билээ? гэж боддог л юм, үе үе. 

Энэ талаар нэлээд задгай бичдэг хүн бололтой юм. Бусад зохиолыг нь уншаагүй болохоор яг таг хэлж мэдэхгүй л байна. Ирээдүйд уншиж үзэх зохиолчдынхоо тоонд оруулна аа. Мартчихсан явж байх вий...

"Адын зүйл бүгд хүний дотор бий болон, өөрөөс нь халин гарч, хүнийг хязгаар бүхий зүйл рүү үлдэн хөөдөг тогтворгүй зүйл." Стефан Цвейг

Түүх, домогт гардаг баатрын нэрс, газрын нэрс нэлээд гардаг. Ихээхэн уншдаг хүн байжээ. Мэдээжийн хэрэг байх тийм ээ? 

"Орчин үеийн шинжлэх ухаан технологи, орчин үеийн менежмент, олон шилдэг тархины зүйтэй санаа оноо бүхэлдээ нэг зүйл рүү, "үхэл" рүү илгээгдэнэ."

"...Хайртай хүнээ шийтгэхэд хүрсэн золгүй үедээ л эмэгтэй хүн хүчтэй болдог."

Энэ үг их үнэн юм шиг санагдав. Учир нь сүүлийн хэдэн сарын миний мэдрэмж...

"Юу ч мэдрэхгүй байх хүчтэй өвдөлттэй адил..."

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿