7 сард өөрийн саналаар уншив.
Зохиолчийн нэг номыг уншсан нь ихэд таалагдсан тул энэ номыг уншихаар шийдсэн. Ямар ном байсан бэ? гэхээр "Аавдаа бичсэн захидал". Агуулга бол үнэн "айхтар" байсан. Аав хүмүүс, аав болох гэж буй хүмүүс, заавал аав гэлтгүй ээж ч уншсан байхад илүүдэхгүй агуулгатай байсан.
Интерномын 2+1 урамшуулал худалдаагаар худалдаж авсан. Хэд хоног судална аа. Ямар ном худалдаж авах уу? Номын клубын минь төлөвлөгөөт ном байна уу? Гэх мэтээр хэд хэдэн номын дэлгүүрийн цахим хуудсаар байн байн орж гарна.
Зарим нь онлайн худалдаандаа байгаа гэж харагддаг ч яг дэлгүүрт орохоор нь алга аа гээд л...
За тэгээд гүйгээд өгчих хүн хайна. Төлбөрийг нь урьдчилан төлөөд өгчих хүн хайна гээд л. Хэ хэ.
Сонгосон ном минь бас л адармаатай агуулгатай байлаа. Ха ха. Яг хэнийг, яг яагаад, яг яах гэж, яг ямар шийтгэл оноох гээд байгаа юм?
Ойлгомжгүй ойлгомжгүй...
Ойлгомжгүй явсаар байтал ном минь төгсөв. Ямартай ч зохиолын гол баатар минь "цаазлуулчих" шиг болсон. Үл бүтэх, үл таних, гүйцэтгэгч хоёр залууд.
Сүүлийн амь нь тасрахдаа "Нохой шиг" гэсэн ичгүүртэй нөгөө ертөнц рүү явчихсан нь жаахан тиймхэн байлаа.
Зохиолч маань зохиолоо дуусгаж чадалгүй таалал төгссөн болохоор ч тэр юм уу? Төгсгөлгүй төгсчихсөн байх.
Шүүх, эрх мэдэл, шударга ёс, шийтгэл, захайрал, ялзрал, бүлэглэл, давхарга, нийгэм гээд л илэрхийлээд байх шиг, цаад хэлэх гэсэн санаа нь.
Угтбаа банканд нэлээд томоохон албан тушаалд ажилладаг ноён К. Нэг өглөө сэрэхдээ л гэмт хэрэгтэн, сэжигтэн болчихдог. Ямар хэрэг хийснээ мэддэггүй, учрыг нь олчих гээд нэлээд явна. Учир битүүлэг үйл явдалтай их таарна.
Эрүүл бус гэмээр хүмүүстэй ч учирна. Сүүлдээ өөрийгөө эрүлл бус юм болов уу гэж бодоход хүрнэ.
Хүнийг ингэж л дарамталж, мангартуулдаг байхдаа гэж бодохоор...
Гэхдээ байна аа, эх орны минь шүүх, цагдаагийн байгууллагын өнөөгийн дүр төрхтэй төстэй ч юм шиг, эсвэл манайхныг шоглоод хэлчихсэн ч юм шиг санагдсаныг нуух юун.
Аминдаа буруугүй гэдгээ нотлох гэж гүйсээр байна. Энэ бүхэн нь улам л утгагүй, авцалдаагүй, уулзсан учирсан хүмүүс нь цаагуураа нэг тийм харагдахгүй утсаар нягт холбогдчихсон мэт...
Шүүгчид нь, өмгөөлөгчид нь нэг тийм хүнд сурталтай хүмүүс.
Мөн түүнээс өмнө сэжигтэн болчихсон хүмүүсийн байр байдал бүр нэг үхээнц, галгүй, цоггүй, цөхөрсөн нэгэн болчихдог нь ил тод...
"Гэм буруу өөрөө шүүхийг урин дууддаг."
"Шүүхийн түшмэдэд жирийн ард иргэдтэй хэл амаа олоцох чадвар дутмаг."
"Хүнийг үглэж зэмлэнэ гэдэг нэмэр багатай л даа."
Энэ санаа бол "Аавдаа бичсэн захидал" номд бас гардаг...
"...өөрийн гэм буруутай эсэхэд толгойгоо гашиглгаж суух биш, харин аль болох давуу талынхаа тухай бодох хэрэгтэй."
"Нягталж үзэлгүйгээр бусдын үгэнд шууд бүү итгэ."
"Шүүх хүнээс юу ч гуйж хүсдэггүй юм."
"Миний одоо хийж чадах гац зүйл гэвэл эцсээ хүртэл эрүүл саруул ухаанаа алдахгүй байх."
Хэдэн жилийн дараа дахин сөхөж үзмээр санагдав. Толгой руу минь ёнк гээд л орох байх өө...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:
コメントを投稿